Дуучин Ж.Уранчимэг таван айлд ГЭР БЭЛЭГЛЭЛЭЭ

Автор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 05

Монголын эстрадын урлагт 40 жил зүтгэсэн Гавьяат жүжигчин, хүмүүнлэгийн элч дуучин Ж.Уранчимэг өнгөрсөн арваннэгдүгээр сарын 02-ны өдөр "Улаанбаатар палас"-ын их танхимд  "ЭСТРАДЫН УРЛАГТ 40ЖИЛ" нэртэй уран бүтээлийн цэнгүүнээ ганцхан удаа өргөн барилаа. Тоглолт танхим дүүрэн алга ташилтаар дүүрэн, ирсэн үзэгчид халуун дулаан уур амьсгалыг мэдэрсээр нэгэн үдшийг үдэв.  

Түүний тоглолтын хамгийн чухал хэсэг нь өрх толгойлсон амжиргааны түвшин доогуур олон хүүхэдтэй ээжүүдэд таван ханатай гэр хандивлан, олон айл өрхөд аз жаргал бэлэглэсэн явдал байсан юм. 

Гавьяат жүжигчин Ж.Уранчимэг сүүлийн зургаан жилийн хугацаанд хорт хавдраар өвдсөн хүмүүст зориулсан хандивын тоглолт зохион байгуулж, 76 удаа тоглолт тавьжээ. Мөн хорих ангиудын хүмүүжигчдэд 92 удаа үнэ төлбөргүй тоглолтоо сонирхуулж, алдаж эндсэн залууст дуу хуур, хөг эгшгээрээ дамжуулан урам зориг өгч байв. "Архигүй-Эрүүл гэр бүл" өдөрлөг, асрамжийн газар, ахмадын баярын арга хэмжээ гээд өөрөө зохион байгуулаагүй ч оролцсон хандивын тоглолтуудыг нь дурьдвал тоолж баршгүй билээ. 

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Энхээ(202.179.27.176) 2019 оны 11 сарын 06

Сайн үйлстэн шүү.

0  |  0
Зочин(124.158.108.79) 2019 оны 11 сарын 06

гавьяатдаа сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе

0  |  0
зочин(202.9.43.190) 2019 оны 11 сарын 05

Мундаг дайчин хөдөлмөрч эмэгтэй таньд аз жаргал сайн сайхныг хүсэн ерөөе.

0  |  0
Top