Дуучин Ж.Уранчимэгийн өөрчлөлт үзэгч, сонсогчдоо гайхшруулав

Автор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 07

Хэдхэн сарын өмнө “Хүмүүнлэгийн элч” хүндэтгэлийн тууз, дурсгалын цомоо Төрийн ордоноо гардан аваад байсан гавьяат жүжигчин, дуучин Ж.Уранчимэгийн “Эстрадын урлагт 40 жил” уран бүтээлийн тоглолт энэ сарын 02-нд болж, үл мартагдах дурсамж болон үзэгч фенүүдийнхээ сэтгэлд мөнхөрлөө.

Түүний тоглолтыг үзэхээр ирсэн сонсогч фенүүд нь тоглолтын талаар “Хэзээ ч мартагдашгүй дурсамжууд сэргээсэн гайхалтай сайхан үдэш байсны дээр эхнээсээ өндөрлөн өндөрлөтөө хором бүхэн нь үнэ цэнэтэй тоглолт байлаа” хэмээн сэтгэгдлээсээ хуваалцсан юм.  Мөн гавьяатын хувцаслалт, тайз чимэглэлт гээд тоглолтын талаар яригдах чихэнд чимэгтэй мэдээллүүд ар араасаа хөвөрсөөр. Арга ч үгүй дээ.

Жаран настай хүн "Улаанбаатар" паласын тайзыг хэрхэн доргиож байгаа нь, сонсогч фенүүдийнхээ сэтгэлийг хэрхэн догдлуулж байгаа нь хүн бүхэнд онцгой содон байсан байх. Ёстой  л урлагийн алтан үе, урлагт зүрх сэтгэлээ зориулсан он жилүүд нь Ж.Уранчимэг гавьяатыг илэрхийлэх шиг. Хамгийн гайхалтай нь тэрбээр тоглолтын турш сайхан ханиараа бахархаж байгаагаа, урлагийн алтан тайз, үнэнч фэнүүд нь түүнд ямар үнэ цэнэтэйг цаг ямагт илэрхийлсээр байлаа.

Түүнчлэн тоглолтын орлогоосоо өрх толгойлсон ээжүүдэд гэр бэлэглэх сайн үйлсийн аянгаа үргэлжлүүлэх талаараа ч онцолж байв. Ийнхүү тоглолт эхнээсээ төгсгөл хүртлээ доргио, халуухан, бас сэтгэл догдлуулам болж өндөрлөсөн юм.  

Дашрамж дурьдахад, тоглолтын дундуур дуучин Ж.Уранчимэг, түүний хань П.Хатанбаатар нарт Нийслэлийн Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа хүндэтгэл үзүүлж, дүүргийн хүндэт иргэн цол тэмдгээр шагналаа.

 

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Н(203.91.115.52) 2019 оны 11 сарын 08

БАЛАЙ АВГАЙ ӨМНӨХ ҮЁДЭЭТИЙМ Ч САЙН ДУУЧИН БАЙГААГҮЙ ӨМНӨХ ДУУЧИД ИХЭНХ НЬ БУРХАНЫ ОРОНД ОДЖЭЭ. БУРХАНГҮЙ ГАЗРЫН БУМБА ГАЛЗУУРНА . ХАРИН НАСАНТОГТОХ ЧИНЬ ЖИНЭХЭН СОЁЛ ЭРДЭНЭ ХАМТЛАГЫН ДУУЧИН БАЙСАН ДАА НЭГ ИХ ЯРИХГҮЙ ЮМ ДАРУУХАН ЗАН ЛБАЙХ ДАА

0  |  0
П(192.82.75.248) 2019 оны 11 сарын 07

Хуутэйгээ бгаа юм уу энэ чавка

0  |  1
(202.70.34.98) 2019 оны 11 сарын 07

Пластик

0  |  0
g(66.181.168.8) 2019 оны 11 сарын 07

daluu nas

0  |  0
Top