-Амьдралд зууралдаад байх үнэ цэнэтэй зүйл үгүйг бүгд мэднэ шүү дээ. Хүмүүний амьдрал нэгэнт л мянга мянган жил хөврөхөөс хойш миний гучин настай үхнэ үү, эсвэл далан настайдаа юу гэдэг нь огтоос чухал биш гэдгийг би зөнгөөрөө мэдэж байна-
"Хөндлөнгийн хүн" зохиолын хэсгээс
20-р зууны дэлхийн утга зохиолын ертөнцийн нэгэн тод од Францын зохиолч, философич, сэтгүүлч, экзистенциализмын гол төлөөлөгчдийн нэг Алберт Камью 1913 оны арваннэгдүгээр сарын 7-нд Алжирын Мондови хотод мэндэлжээ.
Түүнийг бид орчуулагч, яруу найрагч Г.Лхагвадуламын хөрвүүлснээр уншигчдад хүрсэн, хүмүүний амьдрал, оршихуйн асуудал дүүрэн "Хөндлөнгийн хүн" зохиолоор нь сайн мэднэ.
54 насандаа буюу 1957 онд "Нобел"-ийн утга зохиолын шагнал хүртсэн нь хамгийн залуу Нобелтон хэмээн тодорхойлоход хүргэсэн. Алберт Камью "Тахал", "Босогч", "Сифизийн домог", "Сүйрэл", "Цөллөг ба вант улс" болон "Хөндлөнгийн хүн" бүтээлээрээ алдартай.
Хүмүүс хэзээ ч амьдралаа өөрчилдөггүй, хүн бүрийн амьдрал угтаа адилхан байдаг." хэмээн "Хөндлөнгийн хүн" зохиолдоо өгүүлдэг тэрээр нэгэн цагт "Авто хөсгийн ослоор нас барахаас илүү утгагүй үхэл гэж үгүй" хэмээн нэгэнтээ хэлсэн тэрээр 1960 оны нэгдүгээр сарын 4-нд авто машины ослоор хорвоог орхисон юм.
Өнөөдөр түүний мэндэлсний 106 жилийн ой тохиож байна.
Сэтгэгдэл ( 0 )