“Монголын үндэсний фронт”-ынхон Төрийн ордон руу ОРЛОО

Автор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 08

УИХ-ын даргын ахлах зөвлөх Ж.Сүхбаатар, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан, Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Э.Түвшинжаргал, Төрийн ордны хамгаалалтын албаны дарга, дэд хурандаа Х.Ууганбат нар өнөөдөр /2019.11.08/ “Монголын үндэсний фронт” хөдөлгөөний тэргүүн Б.Баярмагнай тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

Тус хөдөлгөөнийхөн Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Эх орон дуудаж байна” жагсаал, цуглааныг зохион байгуулж байгаа юм. Тэд УИХ-ын дарга Г.Занданшатарт хандан УИХ-ыг тараах шаардлагыг хүргүүлж байгаагаа гардуулан өгөв. УИХ-ын даргын ахлах зөвлөх Ж.Сүхбаатар “Та бүхний шаардлагыг УИХ-ын даргад уламжлах болно. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан яг одоо явагдаж, Монгол Улсын 2020 оны нэгдсэн төсвийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийж байна. Улс орны нийгэм, эдийн засгийн чухал асуудлуудыг шийдэж, энэ сарын 15-ны дотор батлах хуулийн хугацаатай учраас УИХ-ын дарга Г.Занданшатар УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг удирдаж байна” гээд холбогдох хууль, журмын дагуу шаардлагын хариуг өгөхөө мэдэгдэв.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зи(202.9.43.151) 2019 оны 11 сарын 10

Фронт байдаганч юувдээ

0  |  0
Зи(202.9.43.151) 2019 оны 11 сарын 10

Фронт байдаганч юувдээ

0  |  0
зочин(64.119.21.170) 2019 оны 11 сарын 09

Монголын үндэсний фронт”-ынхоныг олигтойхон дэжих хэрэгтэй. Монгол орныг сүйрүүлж байгаа хүмүүсийг ширээнээс нь булгах нь тэмцлийн анхны алхам. дараа нь ялтны ширээнд суулгах ёстой.

2  |  0
зочин(64.119.21.170) 2019 оны 11 сарын 08

Монголын үндэсний фронт”-ынхоныг олигтойхон дэжих хэрэгтэй. Монгол орныг сүйрүүлж байгаа хүмүүсийг ширээнээс нь булгах нь тэмцлийн анхны алхам. дараа нь ялтны ширээнд суулгах ёстой.

0  |  0
иргэн(202.179.25.228) 2019 оны 11 сарын 09

тэгэж бичиг барьж гуйгаад тоох уу,наад хэдэн дөжирсөн муу хувалзууд,энэ муу нохойд барьдагтай нь биш том толгой хулгайчуудтай нь тулж уулзаач

1  |  1
Top