ТОГЛОЛТЫН СУРВАЛЖЛАГА: Ай Ариунаа... Энэ чинь л Ариунаа

Админ | Zindaa.mn
2019 оны 11 сарын 11

2019.11.08-ны 16.30 цаг. Буянт-Ухаа спорт цогцолборын эргэн тойронд битүү машин, холоос үй түмэн машин гялалзан харагдах нь өөрийн эрхгүй “Юун наадам” гэж уулга алдахад хүргэнэ. Зохион байгуулагчид Т.Ариунаагийн тоглолтод  10 мянга орчим тасалбар зарагдаж, 900 орчим хүн ажиллана гэж “максимум” байдлаар тооцоолсон ч гэсэн 15 мянган хүний ачааллыг даах нөхцлийг бодолцож, бэлэн байдалд байх ёстой гэсэн урьдчилсан төлөвлөлт гаргажээ. 16.40 цагийн үед дотоод холбоогоор төв хаалган дээр мушгирсан дараалал үүссэн учраас хүмүүс бухимдалтай байна гэсэн дуудлага зохион байгуулагчдын хэсэг нь зохицуулахаар гүйлдээд явчихав. Удалгүй “Хүмүүс хэвийн байна. Ноцтой байдал үүсээгүй” гэсэн яриа сонсогдов. 17.00 цаг болоогүй байхад ийм байдал үүснэ гэж хэн төсөөлөх билээ?

Хүмүүс заал руу тасралтгүй цуварсаар, зогсоо хэсэг битүү болох төлөвтэй. Гэвч Улаанбаатар хотын автомашины түгжрэлийг бүгд ямар мэдэхгүй биш, яаравчлан эрт гарсан ч гэсэн зам хөдлөх аргаггүй байна гэсэн бухимдсан хүмүүс цөөнгүй. Уг нь үүнийг бодолцон 16.00 цагаас эхлэн хотын төвөөс фэнүүдэд зориулсан автобус явж байсан ч машинууд голын урсгал шиг цувсаар... 18.00 цагт гэхэд заал бараг дүүрч эхэллээ. Бод доо, 10 мянган хүн шүү дээ /Тоглолтын эцсийн мэдээллээр 12 мянган хүн цугларсан гэжээ/. Энэ бол зохион байгуулагчдын анх тооцоолж байснаас хэтэрсэн тоо, гэхдээ түүний тоглолтыг үзэхийг хүсч байсан хүмүүсийн хувьд бага тоо. Хүүхдээ, ээж аавыгаа, найзуудыгаа дагуулаад ирдэг байж гэж харамссан хүмүүс олон таарсан. Нөгөө талаас манайхны тоглолт хийдэг Цирк 2000, Бөхийн өргөө 2500, УБ палас 3000, Соёлын төв өргөө 1300 хүний суудалтай гээд бодохоор 12 мянган хүнийг нэгэн дор ингэж цуглуулж чадна гэдэг бол үнэндээ л гайхамшиг. Тэр тусмаа тэд бүгд нэгэн сэтгэлээр огшиж, дуулж, бүжиглэж, хөөрч баясч байсан гээд бод доо. Яаж ингэж чадаж байна вэ, яаж бүтэн дөрвөн цагийн турш дуулж бүжиглэж, /Дуучидтай хамтран дуулсныг эс тооцвол бүх дууг ганцаараа, бараг бүх дуу бүжигтэй/ ийм цоглог байж чадаж байна вэ гэсэн асуултад түүний нэгэн фэнийн хэлсэн “Энэ чинь л Ариунаа шүү дээ” гэсэн үг яг л оносон гэмээр. Илүү олныг тайлбарлаж, гайхан шагширмаар байвал энэ чинь л Ариунаа шүү дээ...      

НЭГ Ч МИНУТ АМРАХ АРГАГҮЙ ГАЛЗУУ ШОУ

Улаан малгай, тоодон юбкатай жаахан охин тайзнаа дэрвэлзэн гарч ирж, хараа гүйцэхийн аргагүй эрчтэй бүжиглэнэ... Энэ бол Ариунаа “Хуучрашгүй жинс”... “16 нас”, “Анхны хайр”... Арав, хорь, гучин жилийн өмнө дуулж байсан дуугаа тэр одоо яг л адилхан цангинуулсаар, ритмтэй бүжиглэнэ. Магадгүй бүр илүү гоё ганган, илүү хөдөлгөөнтэй, хөнгөн, цоглог болчихсон шиг. Улаан мундир, цагаан малгайтай, үлгэрийн тугалган цэргийнх шиг хувцастай бүжигчдийн өмнө жаалхан охин хийл эгшиглүүлж, араас нь Бүх цэргийн дуу, бүжгийн чуулгын үлээвэр найрал хөгжим, бөмбөрчид парад ая нижигнүүлж, Улсын филармонийн үлээвэр найрал хөгжил, сонгодог хөгжмийн аялгуу эгшиглэж, тэгснээ алтлаг хувцас бүхий залуус ретро аянд нүд “эрээлжүүлж”, арав ч хүрээгүй жаалхан охид "Мянга нэгэн шөнийн үлгэр" шиг ганган бүжиг эргэлдүүлж, жижигхэн сахиусан тэнгэрүүд түүгээр нисэлдэх гэх мэтчилэн үзүүлбэр бүрийг тоочих аргагүй.

ГАЙХАМШИГ, ГАЙХАМШИГ, ДАХИАД ГАЙХАМШИГ....
 


Тоглолтын ур чадвар, зохион байгуулалт, тайзны шийдэл, бүжгийн гайхамшгийг тооцон бичихэд үнэндээ үг чадвар дутна. Ерөөсөө л шоу гэдгийг жинхэнэ утгаар нь үзүүлж, таныг ганц минут ч “амар тайван” суулгахгүй гээд хэлчихэд л болно.  Ер нь бол нэг тоглолтон дээр дуучид бол 3-4 хувцас солиод, онцлог хэд, хэдэн дуундаа бүжигчид бүжиглүүлдэг гэсэн жишиг бол Ариунаагийн тоглолтын хувьд “цаашаа” шүү. Дуу болгон өөрийн өгүүлэмж, бүжиг, эсвэл хамтрагч сюрпризтэй. Бүжиг болгон ганган хувцас, дэглэлттэй. Зөвхөн бүжигчид гэхэд 120 хүн, мөн Хүүхдийн найрал дуу, бяцхан жүжигчдийн багийнхан гээд нэг тайзанд багтамгүй олон уран бүтээлчид оролцсон. Тоглолтонд хамгаалагч, зохицуулагч, сайн дурынхнаас эхлээд Монголын рок попын хамгийн чадварлаг найруулагч, хөгжмийн найруулагч техникийнхэн, хөгжимчид бүжигчид, бүжиг дэглээчид оролцсон гээд бод доо.  Зөвхөн дуучин Ариунаа өөрөө 12 удаа хувцсаа сольжээ. Үнэндээ бол яг тоглолтын үеэр тоолох гээд бүр амжаагүй. Хувцас бүр нь гайхамшиг. Зарим тохиолдолд дуучид өөр зочин дуучин дуулах буюу өөр нэг үзүүлбэр явж байх зуур хувцсаа сольдог бол дараагийн дууны ая эхэлж, бүжигчид бүжиглэж, Dj OG үзэгчдийг хөгжөөж байх ганц хоёрхон минутын дотор Ариунаа “ооб” гээ л гараад ирнэ. Яаж ингэж хурдан хувцсаа солиод байгааг мэдэхийн тулд тайзны ардуур нэлээд хамгаалалт давж байж шагайж амжсан. Тайзан доор түүний стиллист, нүүр будагч, үсчин, туслах минут бүрээр нь тооцоолсон хөтөлбөрийг гар утсан дээрээсээ харан бэлэн зогсоно. Өндөр тайзны гол дох төмөр тавцан дээш бууж ирэхэд тэд Ариунаагийн хувцсыг гялс өмсгөж, бас үсийг нь өөрчлөн хөлсийг нь арчиж амжина. Тэгэхдээ энд зүгээр нэг хувцас солих төдий биш шүү, бүх хувцас, чимэглэлээ солин, бүр үсээ ч хувцасных нь өнгө аяст тааруулан өөрчилнө. Дашрамд түүний хувцас болгон гайхамшигтай шийдэлтэй, давтагдашгүй сайхан. Тайзны менежмент ч гайхалтай, хөдөлгөөн болгоныг тооцоолж, бүжиг болгоныг яв цав хайрцагласан нь нүднээ ил. Дашрамд сонирхуулахад бүжгийн хөдөлгөөн, найруулга болгон дээр Ариунаа өөрөө оролцсон. Нэгэнтээ спорт цогцолборт түүнтэй уулзахаар очиход тайзан дээр завилаад суучихсан, бүжигчдийг хөдөлгөөн болгоныг хянаж байсан. Төд удалгүй ухас хийн босоод бүжигчидтэйгээ нийлээд бүжиглээд “унасан”. Тайзнаа бэлтгэл нь хэтэрхий ихдэж магадгүй учраас зөвхөн тогтоосон цагт л хувийн бэлтгэлээ хийж байгаа “хатуу дэглэм”-ийг эмч болон нөхөр нь зөвлөж байсан ч гэсэн тэр яаж ийгээд л шөнө 01.00 цаг хүртэл бэлтгэлээ сунгаж чаддаг, өглөө 06.00 цагт бэлэн байдалд зогсч байдаг байсан гэсэн. 

Техникийн шийдэл бол бүр гайхамшиг. Монголд бүү хэл дэлхийд томд тооцогдох тайзыг бүрхсэн лэд дэлгэцийг бүтээхийн тулд 1200 ширхэг тус, тусдаа лэд дэлгэц ашигласан, гэрэл гэхэд зөвхөн энэ шоунд зориулж 330 гаруй мэргэжлийн гэрэл спортын цогцолборны хүнхэр адарт байрлуулсан гэсэн.

ТОМ ЖИШИГ

Тоглолт болгоныг хүмүүс өөрсдийнхөөрөө дүгнэдэг. Заримдаа хэтэрхий өсгөж, эсвэл заримдаа хэтэрхий шүүмжилж хандах ч бий. Заал тэр аяараа түрхрэн дуулж, баясч байлаа гэхэд тэр буланд нэг хүнд огт таалагдаагүй байх ч гэдэг юм уу. Тэр үүднээс бүр хэрэг болгон тайзны хэсэг бүр гарч үзлээ, алсхан сууж байгаа сандлууд руу мацаж гарлаа, эцэст нь катеринг, түргэн хоолны цэг, үүд хавьцаа ч явж үзлээ. Үнэхээр л хүмүүс гайхан шагшраатай, яараастай... Дөрвөн цагийн турш хөл чилэх ч юм уу, эсвэл төгсгөл рүүгээ удах маяг гарах болов уу гэсэн чинь ийм хүндрэлийг тоож байгаа хүн даан ч алга шиг. Бүр дахиж тоглох болов уу гэлцэж байна. Жил болгон тоглолтоо хийдэг туршлагатай хөгжмийн зохиолч алдарт Л.Балхжав “Тун ч хатуу жишиг тогтоочихлоо доо. Яаж үүнээс давж тоглолт хийнэ дээ, хэдүүлээ ...” гэж санааширч байлаа. Уран бүтээлч хүний цагаан атаархал, бие биенээсээ суралцах, дэмжих, илүү сайжруулах бүтээлч чанар энэ буюу.

Тийм ээ. Дуучин Ариунаа тун хатуу жишиг тогтоолоо. Дөрвөн цагийн турш ганцаараа шахам дуулж, бараг зогсолтгүй шахам дуулж, бүжиг, сюрпризээр булж, техникийн шийдлээр “зодсон” ийм гайхамшигтай тоглолт олон давтагдах болов уу? Давахад хэцүү өндөрлөг боллоо шүү, Ариунаа.

А.АЛТАНТУЯА

Гэрэл зургийг Э.АЛТАНХУЯГ

 

Сэтгэгдэл ( 15 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Баянаа(112.72.12.16) 2019 оны 11 сарын 12

Тэнэг монголчууд эх орон чинь сүйрч байхад цуглаж нэгдэж чадахгүй байж ой гутах юм монголчууд минь тэнэг тэнэг мал гэхээс яах вэ

0  |  0
(202.21.100.210) 2019 оны 11 сарын 12

Олон хүнд үзүүлэх гэсэн байх л даа спортын ордон маань концерт үзхэд саринаад акустик муутай учир үзээгүй.Концерт зааланд дахин тоглоосой тэгвэл заавал үзнээ.

0  |  0
zochin(185.39.141.45) 2019 оны 11 сарын 12

hugshin uhania .. nii mailaan . charlaan suullchiinh baigaasai .. daa .

0  |  2
Zochin(195.240.155.106) 2019 оны 11 сарын 12

Aruina bol gaihalta hudulmurch duuchin, ene bol gaihamshigtai , Amjilt

1  |  0
(182.160.33.67) 2019 оны 11 сарын 11

HOOLOI BOL 50 GARSAN GEHED YAG L HEVEERE TSANGINASAN HUCHTEI BAINA LEE, 4 TSAG BUJIGLEJ AMID DUULAHAD HOOLOI YANZIIN BAISAAN, TSOGLOG GEJ JIGTEIHEN, BAS HAIRTAI GEDGEE NUHURTUU BAINGA HELDEG, ODOOGIIN MONGOLCHUUD IH SANAA AVMAAR SAIHAN HUN BAINA LEE

0  |  0
99(103.212.118.134) 2019 оны 11 сарын 11

gaihaltai. dahiad iim toglolt mudduu l vgvi bolov uu. Zuvhun ashig hatj bish hiisen shig hiisen. mash olon uran bvteelch oroltsuulsan, mash ih hudulmur hurungu zarsan, gehdeee gaihamshigtsi saihan toglolt bolson shvv. ulam ulam amjilt hvsey e

0  |  0
Zaya(66.181.161.113) 2019 оны 11 сарын 11

Uneheer gaihaltai

0  |  0
(77.38.148.28) 2019 оны 11 сарын 13

гадаадад байгаа мань мэтдээ зориулаад тоглолтын бичлэгээс тавиж егеерэй дээ.уойтюбед, их олон хумуус цугласан болохоор зардлаа нехсен байх гэж найдаж байна.буур хорхой хурчихлээ, гоё зурагнууд байна.

1  |  0
BOLORMAA(202.126.89.171) 2019 оны 11 сарын 11

Endees in erch huch\n, hudulmur, daichin shinj chanar haragdaj bna.

1  |  0
zochin(202.126.89.116) 2019 оны 11 сарын 12

Saraa ene 2 iin ali n ilvv ve gej chamaas asuugaa uy

3  |  0
Зочин(202.126.89.125) 2019 оны 11 сарын 14

Хоолой энэ тэр бол Сараадаа хүрэхгүй юмаа.Ариунааг гонгинож байхад Сарантуяагийн чи миний дэргэд байхад гээд нөгөө гое дуу л чихэнд сонсогдоод байлаа

0  |  6
Зочин(202.126.89.125) 2019 оны 11 сарын 14

Хоолой энэ тэр бол Сараадаа хүрэхгүй юмаа.Ариунааг гонгинож байхад Сарантуяагийн чи миний дэргэд байхад гээд нөгөө гое дуу л чихэнд сонсогдоод байлаа

0  |  8
иргэн(192.82.64.220) 2019 оны 11 сарын 11

Өөрөө чадахгүй байж бусдадаа битгий атаархаж бай. Ариунаа чи шүү. Дахиад 20 жил, 30 жил дуулна аа.

3  |  0
Иргэн(64.119.22.157) 2019 оны 11 сарын 14

Үнэхээр чадалтай агуу агуу

6  |  0
zochin(49.98.150.81) 2019 оны 11 сарын 14

yu umsun durak ve oi gutlaa fuck

3  |  10
Top