Хорвоог дүүргэж дэргэд байгаарай

З.Тэмлүүн | Zindaa.mn
2019 оны 11 сарын 11

Хань минь чамдаа би ямар хайртай гэж санана аа
Чамгүйгээр амьдарна гэж санаанд багтахгүй ээ
Хань минь чамдаа би ямар хайртай гэж бодно оо
Хэнд ч энэ үгээ би дахин хэлэхгүй
Энгэрт минь урт наслаарай
Энхрийлэлд минь удаан жаргаарай
Хонгорхон зүрхнээсээ гуйя
Хорвоог дүүргэж дэргэд л байгаарай...


Гавьяат жүжигчин Төмөрийн Ариунаагийн арван жилийн дараа хийсэн бие даасан тоглолтын хамгийн нандин, сэтгэл хөдөлгөсөн агшнаас хуваалцъя.

Түүнийг “Хорвоог дүүргэж дэргэд байгаарай” дууг дуулах үеэр нөхөр нь мянган цэцгийн баглаагаар бэлэг барьж, хүү нь гадаадаас мэндчилгээ дэвшүүлсэн нь үзэгчдийн сэтгэлийг уяраасан хэсэг байв.

"Би ханьтайгаа 22 дахь жилдээ амьдарч байна. Өнөөдрийг хүртэлх энэ бүх хугацаанд миний аашийг, миний дураараа занг, урлагийн завгүй ажлыг тэвчиж өнөөдрийг хүрсэн ханьдаа баярлалаа. Намайг битгий орхиж яваарай" гэсэн чин сэтгэлийн үгсийг дуучин Т.Ариунаа нөхөр Г.Буяндорждоо зориулсан.
 


Харин түүний бага хүү Б.Өнөболд Канадаас илгээсэн мэндчилгээндээ "Гэр бүлдээ болон энд хуран цугласан Монголчууддаа баярлаж байгаагаа илэрхийлэхийг хүсч байна. Би бага байхаасаа урлагийн хүний амьдрал ямар хэцүү, ямар шахуу цаг хугацаанд өрнөдгийг мэдэрч өссөн. Таныхаа дэргэд  байж цэцэг бариад, таныгаа тэврээд баяр хүргэж чадаагүй ч алтан тайзан дээрээс нь мэндчилгээ дэвшүүлж байна. Гэр бүлээрээ маш их бахархдаг. Өнөөдөр бол таны минь өдөр ээж ээ. Таныг энэ өдрийг бүтээхийн төлөө өчигдрөөс биш, өнгөрсөн 7 хоногоос биш маш олон жилийн өмнөөс өдөр бүр хичээн бэлтгэж ирснийг хүү нь мэдэж байгаа болохоор маш их бахархаж байна. Тандаа  амжилт хүсье. Хязгааргүй их хайртай шүү" гэж ээждээ баяр хүргэсэн юм.

Түүний тоглолтоос хойш хүн бүрийн зүрх сэтгэлд эргэн ирсэн “Хорвоог дүүргэж дэргэд л байгаарай” дууны үгийг хүргэж байна. Дууны үгийг Соёлын Гавьяат зүтгэлтэн Ц.Хулан бичиж, аяыг Соёлын Гавьяат зүтгэлтэн Л.Балхжав бүтээсэн юм.


Хорвоог дүүргэж дэргэд л байгаарай
 


Чиний эзгүйд би цамцыг чинь дэрлэж унтдаг
Ийм л дотнохон үнэр хорвоогоос олдохгүй
Нэрийг чинь гийгүүлдэг эгшиг байхсан
Замыг чинь ариулах цагаан сүү байхсан

Миний өлмийд чи хайраа асгаж амьдардаг
Ийм л үнэн сэтгэлийг хэнээс ч би олохгүй
Алдааг чинь уучилдаг цагаатгал байхсан
Айдсыг чинь үргээх залбирал байхсан би

Дахилт

Хань минь чамдаа би ямар хайртай гэж санана аа
Чамгүйгээр амьдарна гэж санаанд багтахгүй ээ
Хань минь чамдаа би ямар хайртай гэж бодно оо
Хэнд ч энэ үгээ би дахин хэлэхгүй

Энгэрт минь урт наслаарай
Энхрийлэлд минь удаан жаргаарай
Хонгорхон зүрхнээсээ гуйя
Хорвоог дүүргэж дэргэд л байгаарай
Хорвоог дүүргэж дэргэд л байгаарай

Чи минь салхи болвол би салхи болно оо
Чимээгүй борооны дуслаар мэлмэрэн урснаа
Чамайг од болж тэнгэрт асвал
Чанх дэргэд чинь бас од болж гэрэлтэнэ ээ

Дахилт

Хань минь чамдаа би ямар хайртай гэж санана аа
Чамгүйгээр амьдарнана гэж санаанд багтахгүй ээ
Хань минь чамдаа би ямар хайртай гэж бодно оо
Хэнд ч энэ үгээ би дахин хэлэхгүй

Энгэрт минь урт наслаарай
Энхрийлэлд минь удаан жаргаарай
Хонгорхон зүрхнээсээ гуйя
Хорвоог дүүргэж дэргэд л байгаарай

Энгэрт минь урт наслаарай
Энхрийлэлд минь удаан жаргаарай
Хонгорхон зүрхнээсээ гуйя
Хорвоог дүүргэж дэргэд л байгаарай
Хорвоог дүүргэж дэргэд л байгаарай
 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(103.212.118.134) 2019 оны 11 сарын 12

Сүүлийн үеийн дууны шүлэг гэж үнэндээ зүгээр л хар яриа шиг ичмээр болжээ.энийг нь дуучид хөгжимдөө тааруулж дуулах гэж элгийн юм болно.дуучид минь дууны шүлгэндээ анхаарч дээ.тайзан др дуулагдаад тэгээд мартагдсан баахан явуургүй дуу дуулж концерт хийснээс хэдэн сайхан чанартай дуу хийтлээ чимээгүй л байл даа.зохиолын дуучдын /за караокены дуучид гэж хэлж бно/концерт болохоор талаас илүү хувь нь хуучны алтан үеийнхэн дуулчихсан дуунууд.өөрсдийнх нь дуулсан шинэ дуу гэж зүгээр л хошин шог.хэдэн төгрөг олж бвал худлаа шүлгэнцэр аянцар холбоод дуулчихна.боль л доо оркуудаа

0  |  0
Zochin(77.248.124.240) 2019 оны 11 сарын 12

Ongiroo hudalch

0  |  0
Zochin(77.248.124.240) 2019 оны 11 сарын 12

Uuriiguu aimaar mundag geed bodchihson Kkk buduun hugshin avgai

0  |  0
Zochin(77.248.124.240) 2019 оны 11 сарын 12

Ichij uhmeer yumaa, Arinaa odoo bolnoo bolio.

0  |  0
ариунаа ямаа шиг май(192.82.68.114) 2019 оны 11 сарын 12

ямаа шиг майлдаг юм

0  |  0
ариунаа(192.82.68.114) 2019 оны 11 сарын 12

ямаа шиг майлсан гүү

0  |  0
Top