"Баян Монгол” чуулгын 50 жилийн ой энэ жил тохиож байгаа юм. Тус чуулгын тайзнаас Монголын страд урлагийн сор болсон гавьяат жүжигчин Ч.Насантогтох, Б.Сарантуяа, Т.Ариунаа, “Чингис хаан” хамтлагийн ахлагч Д.Жаргалсайхан, урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Ганбат, Б.Нямдорж зэрэг олон авьяастан төрөн гарсан билээ.
Тэгвэл өдгөө “Баян Монгол” чуулгын тав дахь үеийн уран бүтээлчид Монголын жазз хөгжмийн хөгжилд хувь нэмрээ оруулж яваа. Ойн хүрээнд хос цомог, пянз, баримтат кино, номын нээлт зэрэг олон арга хэмжээ болох бөгөөд 11-р сарын 30-нд 17.00 цагт Corporate Convention Concert-ын танхимд киноны нээлт болон хүндэтгэлийн тоглолт болох юм.
Монгол Улсын Филармонийн "Баян Монгол" чуулгын 50 жилийн ойн баярын концерт арваннэгдүгээр сарын 30-нд 16:00 цагт Корпорейт концертын танхимд болох гэж байна.
Тоглолтод: "Баян Монгол" чуулга, удирдаач Б.Ганбат /МУУГЗ/, Б.Нямдорж /МУУГЗ/, С.Саруул-Од /МУСТА/, дуучин Н.Наранбаатар /МУСТА/, Ц.Хулан /МУСТА/, Л.Насанбуян /МУСТА/, Б.Дэлгэрбаяр /МУСТА/, Б.Солонго болон урилгаар Харанга хамтлаг, Никитон хамтлаг, МУГЖ Х.Төмөрбаатар, МУСТА Н.Оюунчимэг, МУСТА Б.Хонгор, Ж.Ариунжаргал нар оролцоно.
Дэлгэрэнгүй мэдээллийг: 7011-8012, 8801-0854 дугаараас лавлана уу
Сэтгэгдэл ( 0 )