Л.Оюун-Эрдэнэ: Цагдаа, тагнуулаас КАЗИНО ТОГЛОДОГ гишүүдийн жагсаалтыг гаргасан

Б.Эрхэс | Zindaa.mn
2019 оны 11 сарын 13

Төрийн албаны зөвлөлөөс Тээврийн цагдаагийн албатай хамтран өчигдөр таван сургуульд хяналт тавихад дарга, сайд нар албаны дугаартай авто машиныг хувьдаа ашиглаж, хүүхдээ зөөж байгаа нь ил болсон. Энэ асуудалтай холбогдуулан Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнээс тайлбар авлаа.


-Дарга, сайд нар албаны дугаартай авто машиныг хувьдаа ашиглаж байгаа нь баримтаар ил боллоо. Засгийн газрын зүгээс тэдгээр хүнд ямар нэгэн хариуцлага тооцох эрх зүйн орчин бий юу. Энэ асуудалд та тайлбарыг өгөх вэ?

-Яг хариуцлага тооцох ямар нэгэн журам байхгүй. Гэхдээ сануулах арга хэмжээг авна. Ер нь, Төрийн албаны зөвлөл болон цагдаагийн байгууллагаас хийсэн зөвхөн нэг удаагийн жижиг шалгалтаар энэ мэт зөрчил илэрлээ. Энэ нь манайд бараг соёл болчихсон байна. Гэтэл бусад улсын ёс зүйн протоколын баримт бичигт албаны балаар хувийн зүйл бичихийг хүртэл хориглосон байдаг. Энэ зүйл рүү алхам, алхмаар ойртох хэрэгтэй. Төрийн алба гэдэг нь сайн дурын үндэс дээр олон нийтийн төлөө ажилладаг үйлчилгээ гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл, татвар төлөгчдийн мөнгөөр олон нийтэд үйлчилдэг. Тиймээс энд хувь, хувьсгал хоёр заагтай байх ёстой. Харамсалтай нь, манайд ийм протокол байхгүй явж ирсэн. Гэхдээ бид цаашид энэ мэт олон асуудлыг хөндөх болно.

-Жишээ нь?

-Бид 11 улсын ёс зүйн протоколыг хянаж үзэж байна. Үүнээс Монголын зан заншил, хөрсөнд тохирсон асуудлыг нь авч, хөндөх хэрэгтэй. Тухайлбал, тухайн хүн албаны машинаар хувийн ажил амжуулж болохгүй. Албаны машиныг ажлын бус өдөр унаж хэрэглэхийг хориглох заалтыг хөндөнө. Одоогоор энэ асуудлыг журамлаагүй байгаа хэдий ч цаашид хөндөгдөнө гэж ойлгож болно.

-Гэхдээ Засгийн газрын хоёр сайд албаны машинаар хүүхдээ сургуульд нь хүргэж өгдөг нь ил боллоо шүү дээ. Түүгээр ч зогсохгүй таны шууд удирдлагад ажилладаг хоёр хүн хүртэл албаны авто машиныг хувьдаа хэрэглэсэн байдаг. Тэдэнд журам нь батлагдаагүй явж ирсэн гэх шалтгаанаар хариуцлагын асуудлыг хөндөхгүй хэрэг үү?

-Сануулга өгөх болно. Гэхдээ журамлагдаагүй байна. Харин миний эрхэлдэг асуудлыг хүрээнд албаны авто машиныг хувьдаа хэрэглэсэн хүнд сануулах арга хэмжээг авсан. Одоохондоо ажлаас нь халах үндэслэл бол байхгүй. Гэхдээ тэднийг шууд буруутгаж болохгүй. Удахгүй хуульчилна. Хариуцлага тооцох механизм нь тодорхой болно.

-Засгийн газрын хуралдаанаар авч хэлэлцэх үү?

-Тийм ээ, Засгийн газрын хуралдаанаар асуудлыг авч хэлэлцэнэ. Журмыг нь батална. Дараа нь ёс зүйн хариуцлага тооцож эхэлнэ. Битгий гомдоорой гэж хэлье. Дарга ч бай, сайд ч бай хувийн ажлаа хувийнхаа машинаар зохицуулж байх хэрэгтэй.

-Ингэхэд нэр бүхий гишүүд мөрийтэй тоглоомын хэрэгт холбогдсон. Энэ асуудалд ямар байр суурьтай байна вэ?

-Бүх эрх нь парламентад бий. Энэ асуудлыг Засгийн газар хянаж чадахгүй. Улс төрийн албан тушаалтныг хянах эрх нь Засгийн газарт байхгүй. Тиймээс УИХ-ын Ёс зүйн дэд хороо гишүүдийг мөрийтэй тоглохыг хориглох хэрэгтэй. Ингэж байж цаашид цэгцтэй болно гэж бодож байна.

-Мөрийтэй тоглосон гишүүд болон төрийн албан хаагчдын нэрсийг хэлж болох уу?

-Мөрийтэй тоглож байгаа гишүүдийн жагсаалтыг цагдаа болон тагнуулын байгууллагаас гаргаж үзсэн. Гэхдээ энэ бол нууц. Өнгөрсөн хугацаанд нийт 12 тохиолдол бүртгэгдсэн байдаг. Түүнээс хоёр хүн хөдөлшгүй баримтаар нотлогдсон. Тэр хоёр хүн нь чөлөөлөгдсөн. Тэгэхээр төрийн албан хаагчдад хандаж хэлэхэд журам гаргаж батлагддаггүй үе өнгөрсөн шүү.

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
болд (89.32.122.210) 2019 оны 11 сарын 14

бидний татвар төлөгийн мөнгийг өөртөө хувийн хэрэгцээнд зарцуулсан хүнд яагаад хариуцлаг а тооцож чадахгүй гэж байнаа хариуцлага тооцох ёстой заалтыг нь өөрөө тодорхой хэлсэн байна шүү байлай чин

0  |  0
Zochin(194.76.232.148) 2019 оны 11 сарын 13

Ulsyn hurungu huvidaa ashiglasan, yos zuin aldaa gargasan geed arga hemjee avah huuli baihgui gejuu???????

0  |  0
yj(66.181.161.73) 2019 оны 11 сарын 13

nobshnuudiig zailuulay

0  |  0
Зочин(103.9.90.53) 2019 оны 11 сарын 13

Зөв. Удирдагч хүн эрх ашгаа эрэмбэлдэг байх хэрэгтэй. Оюун-Эрдэнийг дэмжиж байна.\n

2  |  0
Mgl(93.23.20.49) 2019 оны 11 сарын 13

Huulia durmee l barij shudargaar helj bh heregtei. Ouynerdene shig 20n zaluusiig heduulee songochih yumsan daa..

0  |  0
ШИНЭ САНАА(103.111.68.3) 2019 оны 11 сарын 13

МАНАЙ МОНГОЛД АЛБАНЫ МАШИН УНУУЛАХЫГ ХОРИГЛОХ ХЭРЭГТЭЙ . ТЭР АЛБАН ХААГЧИД ХУВИЙН МАШИНТАЙ БОЛ АЖЛЫН ӨДРӨӨР ТООЦОН ӨДӨРТ ЯВАХ КМ ЫГ ТОГТООН ТҮҮНД НЬ ТААРСАН ШАТАХУУН ӨГӨХ, ХУВИЙН МАШИНГҮЙ БОЛ ӨДӨРТ ЯВАХ КМ ЭЭР НЬ ТООЦОН ТАКСИНЫ ХӨЛСИЙГ БОДОЖ ӨГЧ БАЙЖ Л ЭНЭ АСУУДАЛ ЦЭГЦЭРНЭ ДЭЭ ХЭДИЙ ТҮРГЭН ХИЙНЭ ТӨДИЙ УЛСАД АШИГТАЙ ШҮҮ.

0  |  0
cvbnm,(43.242.243.234) 2019 оны 11 сарын 13

avgai huuhdee zooh gesen bashir arga n .juram garchval zartslah joloochgui bolchih geed uheh n ene oyunerdene amisgaa.ovoo zaluu um gesen chin nogoo heddee ali hediin uussan bna

0  |  1
Zochin(202.9.42.9) 2019 оны 11 сарын 13

Журамлах ямар шаардлага байна, байгууллагын эд хөрөнгийг хувийн хэрэгцээнд ашиглаж болохгүй гэсэн хууль байгаа, тусгайлан журамлах шаардлага байхгүй

0  |  0
иргэн(59.153.112.161) 2019 оны 11 сарын 13

Гайгүй залуу гэж дэмжээд байсан чинь ийм новш байсан байна. Буруутгаж болохгүй гэнүү

0  |  1
Top