1994 оны есдүгээр сарын 26-нд "Тайзны ярианы тэнхим" байгуулагдаж, сургалтын заах арга зүйг өөрийн орны уламжлалт сургалттай хослуулан, сургалтын чанар, агуулгад тодорхой өөрчлөлт хийсэн. Мөн "Дуулах ур зүйн" хичээл тус тэнхимд харьяалагдах болсноор олонд танигдсан жүжигчид, дуучид төрөн гарах болсон юм.
1959 онд "Улаанбаатар" дээд сургуулийн дэргэд кино-драмын анги байгуулагдаж, Орос-Зөвлөлтийн теөтрын сургуулийн "Тайзны яриа"-ны сургалтын арга зүйг баримталсан Тайзны ярианы хичээл орж эхэлсэн.
2004 оноос тус тэнхим сургалт, заах арга зүйгээ боловсронгуй болгох, эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг өргөжүүлэх, мэргэшсэн багш нар бэлтгэхэд анхаарч, МУИС, МУБИС, Улсын клиникийн төв эмнэлэг, Сэтгэл зүйн үндэсний төвтэй хамтарч, үйл ажиллагаагаа өргөжүүлж эхэлсэн юм.
Соёл урлагийн их сургуулийн Театрын урлагийн сургуулийн "Ярих урлагийн тэнхим" байгуулагдсаны 25 жилийн ой энэ жил тохиож байгаа юм.
Ойн хүрээнд “ЖҮЖИГЧНИЙ ДУУ ХООЛОЙ, ЯРИАНЫ СУРГАЛТ СУДАЛГАА” эрдэм шинжилгээний бага хурал боллоо. Хурлын хөтөлбөрийн дагуу 9 илтгэлийг хэлэлцүүлж, хурлын дундуур Ярих урлагийн тэнхимийг үүсгэн байгуулсан Монгол Улсын гавьяат багш Р.Уртнасан, СУИС-ийн сургалт хариуцсан проректор асан Г.Алтангэрэл, гавьяат жүжигчин Н.Мягмар нар ойн баярын мэндчилгээ дэвшүүллээ. “Ярих урлагийн тэнхим-25” үзэсгэлэнд тайзны ярианы анхны багш нарын тухай 17 постер илтгэл дэлгэлээ.
Сэтгэгдэл ( 1 )
Сайн байна уу хатагтай, эрхэм ээ\nБид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм.\nХэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй.\nХэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү.\nБидэнтэй цахим шуудангаар холбоо бариарай: matildalecoustre@gmail.com\nwhatsapp: 22 995 41 4913