“Алтан намар 2019” 37 дахь удаагийн хөгжмийн наадам арваннэгдүгээр сарын 07-ны өдөр Улсын Филармонийн концертын танхимд хөгжмийн том хэлбэрийн бүтээлүүдээр эхлэв.
Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Г.Зангад гуай 33 дахь жилдээ энэхүү наадмын сүлд дууг дуулж байгаа бөгөөд энэ жил соёлын тэргүүний ажилтан Н.Амаржаргал болон найрал дуучидтай хамтран дуулж хөгжмийн наадмын хөшгийг нээлээ.
Тоглолтод хөгжмийн зохиолч Ц.Эрдэнэбатын “Эвэр бүрээ, симфони найрал хөгжимд зориулсан концерт”, хөгжмийн зохиолч Ж. Энхбаярын “Симфони №1”, хөгжмийн зохиолч Х.Алтангэрэлийн “Их хуур, симфони найрал хөгжимд зориулсан концерт”, Монгол Улсын Төрийн Соёрхолт хөгжмийн зохиолч С. Соронзонболдын “Симфони №4” зэрэг бүтээлүүд тоглогдлоо. Энэ жил нийт найман хөгжмийн зохиолчийн есөн бүтээл эгшиглэв.
Монгол Улсын Засгийн газрын 2006 оны 115 дугаар тогтоолоор батлагдсан “Хөгжмийн том хэлбэрийн бүтээлийг улсын санд худалдан авах журам”-н хүрээнд БСШУС-ын сайдын тушаалаар батлагдсан мэргэжлийн зөвлөлийн шилдэг бүтээлийг шалгаруулж, улсын санд худалдан авах юм.
Сэтгэгдэл ( 1 )
Сайн байна уу хатагтай, эрхэм ээ\nБид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм.\nХэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй.\nХэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү.\nБидэнтэй цахим шуудангаар холбоо бариарай: matildalecoustre@gmail.com\nwhatsapp: 22 995 41 4913