Хөдөлмөрийн баатар С.Батцэцэг хуримдаа бэлтгэж байна

Автор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 15

Олимпын хүрэл, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хошой алт болон мөнгө, хүрэл медальт, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин С.Батцэцэг тун удахгүй хуримын зар дуулгах бололтой.

Гавьяат “Хайрын хурим” загварын товчоонд хуримын даашинзаа захиалсан ба хараахан хуримын өдрөө нийтэд зарлаагүй байна.

Түүний гэр бүлд аз жаргал хүсье.

Дэлхийн аварга С.Батцэцэгийн хувьд өнгөрсөн есдүгээр сард Казахстанд болсон чөлөөт бөхийн ДАШТ-ээс 68 кг-ын жинд хүрэл медаль хүртэж, “Токио-2020” олимпын эрхээ өөрийн болгосон билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top