Прокурорын байгууллагаас Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг гэрчээр дуудаж, тайлбар мэдүүлэг авахаар болжээ. Гэсэн ч Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж хэд хоногийн өмнө олон улсын уулзалтад оролцохоор хил давсан байна.
Түүнийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын гомдлоор Таван толгой орд газрыг Хятадын компанид 100 хилийн хугацаатай үнэгүй өгөх гэж байсан гэх хэрэгт буруутгаж байгаа юм.
Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга гомдол гаргаж, прокурорын байгууллагад нотлох баримт болгож 170 хуудас материалыг хүргүүлсэн байдаг.
Өнгөрсөн хавар Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг АТГ-аас дуудаж, гэрчийн мэдүүлэг авсан. Тухайн үед тэрбээр өөрийн цахим хуудаснаа "Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын хөөцөлдөн бүрдүүлж, гараараа Прокурорт биечлэн өгсөн Таван толгойн асуудлаар АТГ-аас намайг дуудлаа. Зангиагаа зүүгээд, гутлаа тослоод гаръя даа. Монголчууд бид бол ардчилал, хүний эрх, эрх чөлөөт байдлыг хуулийн засаглал гэж үздэг хүмүүс" хэмээн жиргэсэн байдаг.
Тэгвэл түүнийг өнгөрсөн баасан гарагт прокурорын байгууллагаас гэрчээр дуудсан талаар талаар эх сурвалж мэдээллээ.
Сэтгэгдэл ( 7 )
Amid bgaa, amisgaatai hulgaich,\n Yamr zorilgoor mongol ulsiig hudaldsan ve?
Мафижсан шүүх Элбэгдорждоо ял үүрүүлнэ гэж үү.Худлаа д үр эсгэж байхгүй юу. Хууль шүүхийн байгууллага цэвэршиж байж л Элбэгэаг үнэн зөв шүүнэ.
Shorond hiigeech
Gercheer bish sejigtneer duudaj sain baritsaa.
ЭЛБЭГЭЭ ХУЛГАЙЧААС ЗӨВХӨН МЭДҮҮЛЭГ АВААД Л БОЛОХ ГЭЖ ҮҮ... ШОРОНД ХИЙЖ , ХУЛГАЙЛСАН ХӨРӨНГИЙГ НЬ ХУРААЖ УЛСЫН ХӨРӨНГӨ БОЛГОХ ХЭРЭГТЭЙ...
tegeed ebeeg horij cagdihgvi zvgeer ll ywuulchihaj bga ym uu