"Жокер-2019" тэрбум ам.долларын ашиг олоход ойрхон байна

Автор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 17

Бүх цаг үеийн хамгийн шилдэг "Жокер" хэмээн албан ёсоор нэрлэгдэж буй өнгөрсөн аравдугаар сарын 4-нд нээлтээ хийсэн "Жокер 2019" олон улсын зах зээлээс $996,539,593 ам.долларын ашиг, орлого олоод байна.

Үйл явдал нь 1981 онд өрнөх Жокер нээлтээ хийгээд ердөө 44 хонож байгаа гэсэн үг. 

Энэ жилийн 76 дахь удаагийн олон улсын Венецийн кино наадмын "Алтан арслан" шагнал, үзэгчдээс арван минутын тасралтгүй алга ташилтыг зэрэг хүртсэн. Гол дүрийг бүтээсэн жүжигчин Хоакин Феникс “Оскар”-ын эзэн болох өндөр магадлалтай байгаа юм. 

Ингээд Жокер хэдхэн өдрийн дараа тэрбум орлого олсон түүхэн бүтээлүүдийн эгнээнд зүй ёсоор багтах нь ээ. 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top