"Хөсөгтөн" хамтлаг АРВАН нас хүрлээ

Автор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 17

Үндэсний язгуур хөгжмийн зэмсгүүдээрээ тоглон, олон улсад өөрсдийн нэр хүндийг түгээн дэлгэрүүлж яваа Үндэсний урлагийн их театрын уран бүтээлчид болох "Хөсөгтөн" хамтлагийн арван жилийн ой тохиож байна.

"Хөсөгтөн" хамтлаг нийт зургаан хүний бүрэлдэхүүнтэй. Бүгд мэргэжлийн хөгжимчид гэдгээрээ онцлог. Тэд 2015 онд “Авьяаслаг Азичууд” шоу нэвтрүүлэгт оролцож, финалын шатанд шалгарч байсан. Түүнээс өмнө BBC телевизээс зохион байгуулдаг “BBC Prom 2011”-д эх орноо төлөөлөн оролцож, алдарт Albert Hall зэрэг дэлхийн томоохон тайзуудад үндэснийхээ язгуур урлагийн гайхамшгийг толилуулж байсныг бид санаж байна. 

Тухайн үед  “Авьяаслаг Азичууд” шоунд Ази тивийн 7000 орчим оролцогч авьяасаа сорьж байсан гэдэг. Энэ мэтчилэн "Хөсөгтөн" хамтлаг монгол хөгжмийг дэлхийд сурталчлах нэгэн гүүр болж явсан. Одоо ч адилхан. Хамтлагийнханд арван жилийн ойн баярын мэнд хүргэе. 

 

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
о(59.153.112.33) 2024 оны 04 сарын 22

ооооооооооооооооооооооооооооооооооооооооооо\n\n

0  |  0
болд(59.153.112.33) 2024 оны 04 сарын 22

хангалтгүй санагдлаа\n

0  |  0
saihan medee(77.38.148.28) 2019 оны 11 сарын 17

Сайхан хамтлагт ендер амжилт

0  |  0
Top