Дэлхийд данслагдсан өв: Монгол наадгайн соёлын асуудлыг хэлэлцлээ

Автор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 17

Монголчууд тоглоом наадгайгаар дамжуулан хүүхдийн оюун ухаан бие бялдрыг хөгжүүлдэг эртний уламжлалтай.

Хүүхдийн хөгжил, хүмүүжил, төлөвшилд эерэг үр нөлөөтэй 15 төрлийн 3000 гаруй уламжлалт тоглоом наадгай бий гэсэн судалгаа байдаг. Соёлын биет бус өв болох уламжлалт тоглоом наадгайг хамгаалах, өвлөн уламжлуулах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор Ерөнхий сайдын дэргэдэх Соёл урлагийн Үндэсний зөвлөл Соён гэгээрлийн жилийн хүрээнд санаачлан зохион байгуулж байна.

Тус аяны хүрээнд өнөөдөр “ДЭЛХИЙД ДАНСЛАГДСАН МОНГОЛ ӨВ: МОНГОЛ НААДГАЙН СОЁЛ” олон улсын эрдэм шинжилгээний бага хурал МУИС-ийн Номын санд зохион байгуулагдаж, гадаад дотоодын эрдэмтэн судлаачид 20 шахам илтгэл хэлэлцүүлээ.

Тухайлбал Монгол Улсын Ардын багш С.Дулам “Өлзий хээ, өлзий тоглоомын уялдаа холбоо”, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, алдарт харваач Г.Сампил “Монгол үндэсний шагайн харвааны уламжлал хөгжлийн асуудал”, ЮНЕСКО-гийн дэргэдэх Уламжлалт спорт, тоглоом наадгайн олон улсын зөвлөлийн Ерөнхийлөгч Хапил Ахмед Хан “Уламжлалт тоглоом наадгайг хамгаалах сурталчлах нь” зэрэг сэдвээр илтгэл тавьсан юм.

 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top