Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаяр албан тушаалаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ. Тэрбээр Монгол Улсад хүрэлцэн ирснийхээ маргааш нь буюу өнгөрсөн баасан гарагт /2019.11.15/ ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн байна.
Уг хүсэлтийг хэлэлцэх Үндсэн хуулийн цэцийн нийт гишүүдийн хуралдааныг ирэх баасан гарагийн /2019.11.22/ 11.00 цагт хийхээр товложээ. Учир нь, Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Н.Чинбат гадаад улсад албан томилолтоор ажиллаж байгаа бөгөөд энэ сарын 21-нд эх орондоо ирэх юм.
Дашрамд дуулгахад, Үндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаяр нь өнгөрсөн сарын 31-нд Улаанбаатар-Сөүл чиглэлийн "Корэйн эйр" компанийн онгоцоор үйлчлүүлж байхдаа үйлчлэгч эмэгтэйн өгзгөнд хүрсэн бөгөөд тус улсын хууль, хяналтынхан түүнийг саатуулсан байдаг.
Түүнээс 14 цагийн турш байцаалт авч, хэргийг эцэслэн шалгаж дуустал БНСУ-аас 10 хоногийн хилийн хориг тавьсан юм. Улмаар Үндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаярт тавьсан хилийн хоригийг цуцалж, долоон сая вонноор торгох шийтгэл оноосон байдаг.
Харин Д.Одбаяр өнгөрсөн пүрэв гарагийн /2019.11.14/ шөнө эх орондоо ирсэн билээ.
Сэтгэгдэл ( 10 )
Халагдах өргөдөл дээрээ ийм тийм учраас гэж халагдах болсон шалтгаанаа бичих ёстой шүү дээ. Албан бичиг баримт өргөдөл хүсэлт бүгд тодорхой бичигдэх журамтай байдаг
Zailsan deer teneg mini zavaan sejgiin amitan bazariin novsh shees baas zavhairsan baasnii chutgur baasaa doloogood zailj uz
Harin tiimee
Yadaj baihad bas yamar muuhai tsarai muutai hun be hun aimaar.
Эрх мэдэлтнүүд, намын дарга нар нүүр ѳгсѳнгүй байх л да. Шахаанд орж.
улсын нэр сүрийг олон улсад муухай болгосныхоо төлөө огцорох нь маш зөв
Зөв шийд гаргасанд баярлалаа.Манайх энэ талын хуулиа чанга болгохгүй бол хүүхэд хүүхнүүд минь амьдрах аргагүй болж байна даа.Төрсөн эцэг охиноо.Хойд эцэг 5 настай дагавар хүүгээ ч гэх шиг арай дэндүү юу болж байна даа.Мал ч арай ийм байдаггүй.Хүмүүсийн ухамсар дэндүү дорой хууль нь ямар байгааг илтгэж байгаа бишүү.Анхаарч үзээч дээ.
Зөв дөө. Энхболд шиг гүрдийж, түмэн хүний хар муу үгээр даруулж байж чирүүлэх нь холгүй хөөгдөж байсанаас нэрэнд цэвэр юм даа.
ХӨӨРХИЙДӨӨ НЭГ ТОМ ГАРЫН ДУРГУЙГ ХҮРГЭСЭН БАЙХ
ogzog bazsan gar undsen huulid hurch bolohgui l dee