Цагдаагийн байгууллагад насанд хүрээгүй хүүхдүүд нэгнээ хутгалсан хэрэг энэ сарын 15-ны өдрийн 15.00 цагийн үед бүртгэгджээ.
Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн III хэлтэст "Тус дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгэн хүнсний дэлгүүрт зүс таних хүүхэд нэгнийгээ хутгалж, хэргийн газраас зугатлаа" гэх дуудлага мэдээлэл ирсний дагуу цагдаагийн албан хаагчид шуурхай эрэн сурвалжилж, 15 настай Ө болохыг олж тогтоосон байна.
Одоогоор гарандаа хутгалуулсан 15 настай Т-гийн биеийн байдал хэвийн байгаа талаар эх сурвалж мэдээллээ.
Урьдчилсан байдлаар насанд хүрээгүй хүүхдүүд нэгийгээ хувийн таарамжгүй харьцааны улмаас хутгалсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдож байгаа бөгөөд хэргийн шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.
Эцэг, эхчүүд өсвөр насны хүүхэддээ хараа хяналтай сайн тавьж байх шаардлагатай байгааг цагдаагийг байгууллагаас сэрэмжлүүлж байна.
Сэтгэгдэл ( 1 )
өөрийгөө лут эр гэж бодоо юу муу гоожуур чинь хамгийн арчаа муутай хүн л хутга шөвөг баридийшдээ