"Мөрөөдлийн мөнгөн аялгуу" наадамд хамгийн хол нь ХОВД аймгаас бүртгүүлжээ

Автор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 19

ТВ8 телевизээс зохион байгуулж буй "Мөрөөдлийн мөнгөн аялгуу" хүүхдийн дуу, бүжгийн өвлийн их наадмын бүртгэл  ТВ-8 телевизийн байранд үргэлжилж, оролцогч нар бүртгүүлсээр байна. 

Наадмын эхний шат арваннэгдүгээр сарын 30-нд болох юм. Тэгвэл наадамд Монгол орны өнцөг булан бүрээс оролцогчид бүртгүүлсээр байгаагийн жишээ болж хамгийн холоос Ховд аймгаас оролцогч хүүхэд бүртгүүлжээ. 

Оролцох хүсэлтэй 9-15 насны авьяаслаг багачууд та бүхнийг урьж байна.

Шагналын сан 3,000,000₮.


 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top