"Хөшөө цайдамын бага бичээс"-ийг ШУА буруу тайлсан гэв

Автор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 18

Монгол Улсад Түрэгийн хэмээн нэрлэгдсэн хүн /руни/ бичгээрх 60 орчим гэрэлт хөшөө бий. Гэрэлт хөшөөн дээрх бичээсүүдийг дандаа гадаадын эрдэмтэд нээж, тайлж уншсан байдаг. 

"Хөшөө цайдмын бага бичээс" нь 1400-аад жилийн настай, нийт 57 мөр буюу 13 хэсгээс бүрддэг, 350 үг буйн 346 үгийг тайлж уншжээ. Уг бичээсийг Шижлэх ухааны академийн Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэмтэд буруу тайлж уншсан хэмээн өнөөдөр /2019.11.18/ "Сэргэлэн интернэйшнл экспедиш" ТББ-ийн судлаачид хэвлэлийн бага хурал хийлээ.  

"Сэргэлэн интернэйшнл экспедиш" ТББ-ын судлаачид судлаач Л.Болдын тайлалыг "Гэрэлт хөшөөн дээрх бичээсийг тайлж уншихдаа судлаачийн санаанаас зохиосон үг, хэллэг их байна. Танин мэдэхүйн онол, арга зүйд нийцсэн судалгаа бус уран сайхны эх, энэ бол шинжлэх ухааны судалгааны ёс зүйн хамгийн том алдаа" гэв. 

Өнөөгийн бидний өвөг дээдсийн Төр Улсын түүхийн сурвалжийн нэг нь Түрэг төрийн /ЗТ VI-VIII зуун/ нэрт зүтгэлтэн Билгэ хаанаас хойч үеийнхэн, түүний дотор бидэнд үлдээсэн нууц гэрээс, мал ахуйтны Төрийн хар хайрцгийн бодлогын товчоо болж үлдсэн "Хөшөө цайдамын бага бичээс" юм. 

Иймд "Хөшөө цайдамын бага бичээс"-ийн тайллын талаарх буруу ойлголтын талаар зөв мэдээлэл өгөхийг "Сэргэлэн интернэйшнл экспедиш" ТББ-ын судлаачид судлаачид хүслээ. 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top