Францын алдарт Феникс циркийн тайзнаа Монголын орчин үеийн цирк болон Үндэсний урлагийн их театрын уран бүтээлчид "Нүүдэлчин" нэртэй тоглолт тавихаар бэлтгэл, сургуулилтаа хийж байна.
“Ангелс Монгол Модерн” циркийн захирал, продюсер Б.Оргилболд Феникс циркийн уран бүтээлчидтэй хамтран зохион байгуулж буй "Нүүдэлчин" тоглолт 2019 оны арваннэгдүгээр сарын 23-ны өдрөөс эхлэх аж.
Монголын циркийн бие даасан, бүрэн хэмжээний тоглолтыг хамгийн сүүлд Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад 20 гаруй жилийн өмнө зохион байгуулж байжээ. Тиймээс "Нүүдэлчин" тоглолт нь Баруун Европд хийж байгаа Монголын циркийн хоёр дахь удаагийн томоохон хэмжээний, бие даасан тоглолт болох юм.
Тоглолтод манай улсын 40 гаруй уран бүтээлч оролцоно.
Сэтгэгдэл ( 0 )