Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн, Ч.Лодойдамбын нэрэмжит шагналт, түүхч, ахмад зохиолч, Жангар, Гэсэр судлаач, Ардын аман билэгзүйч Д.Суръяагийн эмхэтгэсэн “Монгол Жангар” туулийг дэлгэрүүлэхээр “Дас ихэр” сангаас Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр хэвлүүлж улсын хэмжээний 376 нийтийн номын сангуудад хандивлах арга хэмжээ өчигдөр /2019.11.18/ Үндэсний номын сангийн “Үнэт ховор номын музейд болов.
Ном хандивлах үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх Н.Хүрэлбаатар, УИХ-ын гишүүн Б.Жавхлан, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайд Г.Ганбаяр, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн бодлогын газрын дарга Г.Эрдэнэбат, зохиолч Д.Сүръяагийн үр хүүхдүүд болон нийслэлийн нийтийн номын сангуудын төлөөлөл хүрэлцэн ирж оролцлоо.
Номын сангуудын төлөөлөл номыг дээжийг Монгол Улсын Ерөнхий сайдаас гардан авав.
Сэтгэгдэл ( 0 )