Төв, орон нутгийн театр, чуулгын удирдлагуудад зориулсан сургалт болно

Автор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 20

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газраас Монгол Улсын засгийн газрын 2017 оны 89 дүгээр тогтоолоор батлагдсан “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт болон захиргааны байгууллагын үйл ажиллагааны хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам”, 2019 оны 36, 37-р тогтоолоор батлагдсан “Стратеги төлөвлөгөө боловсруулах, батлах, хэрэгжилтийг хангах журам”, “Байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулах, гүйцэтгэлийн зорилт, шалгуур үзүүлэлтийг тогтоох, тайлан гаргах журам”, Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 03 дугаар тогтоолоор батлагдсан “Албан тушаалын тодорхойлолт боловсруулах нийтлэг журам”-ын хэрэгжилтийг эрчимжүүлэх зорилгоор төв, орон нутгийн мэргэжлийн урлагийн байгууллагын удирдах ажилтнуудад зориулсан “Мэргэжлийн урлагийн байгууллагын менежментийн чадавхийг бэхжүүлэх нь” сэдэвт сургалт, семинарийг 2019 оны  арвандүгээр сарын 28-30-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна.

Тус газраас 2019 оны эхэнд нийслэлд үйл ажиллагаа явуулдаг төрийн өмчит мэргэжлийн урлагийн байгууллага /Улсын драмын эрдмийн театр, Улсын дуурь бүжгийн эрдмийн театр, Үндэсний урлагийн их театр, Улсын филармони, Улсын хүүхэлдэйн театр/-уудын гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулах ажилд арга зүйн дэмжлэг үзүүлэх, орон нутгийн мэргэжлийн урлагийн байгууллагын стратеги болон гүйцэтгэлийн төлөвлөлт, ажлын байрны орчинд дүн шинжилгээ хийх зэрэг ажлыг зохион байгуулсан.

Цаашид төрийн албаны шинэтгэлтэй холбогдуулан төв, орон нутгийн мэргэжлийн урлагийн байгууллагуудын менежментийн чадавхийг бэхжүүлэхээр дараах ажлыг хийж гүйцэтгэхээр төлөвлөөд байна. Үүнд:

 

  1. Мэргэжлийн урлагийн байгууллагуудын стратеги төлөвлөгөөг боловсронгуй болгох;
  2. Мэргэжлийн урлагийн байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөний төлөвлөлтийг сайжруулах, үр нөлөөг нэмэгдүүлэх, үр дүнд хяналт-шинжилгээ хийх;
  3. Мэргэжлийн урлагийн байгууллагын стратеги бүтцийг тодорхойлох;
  4. Албан тушаалын тодорхойлолтын боловсруулалтыг сайжруулах;  
  5. Мэргэжлийн урлагийн байгууллагын үлгэрчилсэн дүрмийг шинэчлэх

 

Сургалт, семинартай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг 51/264944 дугаараас лавлах боломжтой.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top