Авто тээврийн үндэсний төвийн ХОЁР АЖИЛТНЫГ цагдан хорьжээ 

Б.Эрхэс | Zindaa.mn
2019 оны 11 сарын 20

Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газраас Авто тээврийн үндэсний төвийн ахлах бүртгэгч, мэргэжилтэн А, Ш нарын гэр болон ажлын байранд нь нэгжлэг хийж, цагдан хорьжээ.

Тэднийг үгсэн хуйвалдан “Есөн шижир” банк бус санхүүгийн байгууллагын эзэмшлийн есөн сая төгрөгийн торгуультай 31 ширхэг тээврийн хэрэгслийг улсын бүртгэлээс худал мэдээлэл оруулан хасаж, уг компаниас 2.1 сая төгрөгийг авсан, нэг арлын дугаар бүхий тээврийн хэрэгсэлд гурван өөр номертой гэрчилгээг гаргаж, худал мэдээлэл бүртгэлийн систем оруулах зэрэг хэрэгт холбогдуулан ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид 48 цагаар баривчлан, шалгаж байна.

Мөн Авто тээврийн үндэсний төвийн бүртгэгч нар нь түр горимоор ирсэн тээврийн хэрэгслийг гаалийн мэдүүлээгүй байхад тээврийн хэрэгслийг бүртгэх, тээврийн хэрэгслийн шинэ сери дугаараас дөрвөн ижил, гурван ижил, 00-оор эхэлсэн дугаарыг Burtgel.trsansdep.mn сайтаар хасагдсан тээврийн хэрэгслийн арлын дугаар дээр хадгалан бусдаас 300 мянган төгрөгөөс хоёр сая төгрөгийн хээл хахууль авч зарах, хуучин улсын дугаартай тээврийн хэрэгсэлд шинэ дугаар олгож давуу байдал бий болгох, ашиглалтаас гарсан, татвар, торгууль төлөөгүй тээврийн хэрэгслийг шан харамж авч улсын бүртгэлээс хасах, дахин шинэ дугаар олгох зэрэг гэмт хэргүүдийг илрүүлэн Авто тээврийн үндэсний төвийн дөрвөн ажилтныг шалгаж байгаа аж. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Х(122.201.31.108) 2019 оны 11 сарын 20

Хэньийгийн автотээвэр машин үзэхгүйгээр мөнгө авч оношлогооны дардас дарж байна номёр байнга зарж байна дарга нь намайг шалгах газар байхгүй гээд томорч байна

0  |  0
зочин(223.62.178.243) 2019 оны 11 сарын 20

зөвхөн эхлэл нь шдээ. өчнөан булхайтай юм гарч ирнэ. замын цагдаагын нөхдүүдч холбогдож шалгагдана да энүүнд.

0  |  0
Top