Ч.Чамин-Эрдэнийн үхэлд Н.Мөнгөншагай буруугүй болох нь тогтоогджээ

Ж.Сондор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 20

"Монгол модель" агентлагийн загвар өмсөгч Ч.Чамин-Эрдэнэ өнгөрөгч 2018 оны аравдугаар сарын 25-ны өдөр амиа алдсан хэрэг гарсан. Тус хэрэг гарсны дараа олон нийтийн цахим хэрэгслээр хэрэгт холбоотой байж болзошгүй гэх хэд хэдэн хүний мэдээлэл гарч эхэлсэн бөгөөд Н.Номтойбаяр, Н.Цэлмүүн нарын дүү Н.Мөнгөншагайгийн нэр ч мөн холбогдоод амжсан. Түүнийг талийгаачийн байранд явж байхыг гэрч гэгдэх Г.Улсболд харсан хэмээн өөрийн цахим хуудсаар зарласан байдаг. Харин энэ тухай мэдээллийг "Цэнхэр үст Цэрэн" гэгддэг иргэн Э.Цэрэндолгор өөрийн цахим хуудаснаа 2019.03.05-ны өдөр нийтэлсэн.

Үүний дараа Н.Мөнгөншагай өөрийгөө энэ хэрэгт холбогдолгүй хэмээн мэдэгдэж, нэр төрөө сэргээлгэхээр Э.Цэрэндолгорыг шүүхэд өгсөн бөгөөд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх өнөөдөр /2019.11.20/ өдөр хэлэлцэн, шийдвэр гаргалаа.

Н.Мөнгөншагайгийн нэхэмжлэлтэй, Э.Цэрэндолгорт холбогдох “Нэр төр сэргээлгэх, мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр, хэрэгслээр няцаахыг хариуцагчид даалгах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаан 11.30 цагаас товлогдсон. Улмаар шүүхээс Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.2- т зааснаар Н.Мөнгөншагайгийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэжээ.

Тодруулбал, шүүхийн шийдвэрийн дагуу Н.Мөнгөншагай нь Ч.Чамин-Эрдэнийн хэрэгт холбогдолгүй гэж үзэж болох бөгөөд иргэн Э.Цэрэндолгор нь Иргэний хуулийн 21.2-т зааснаар "Иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр, хэрэгслээр няцаах", 497.1-т зааснаар "Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах", 511.-2т зааснаар "Эдийн бус гэм хорыг арилгах хэмжээг мэдээ тараасан арга хэрэгсэл, тарсан хүрээ, хохирогчийн сэтгэл санаанд учирсан үр дагавар зэргийг харгалзан нэхэмжлэгчийн шаардлагын хүрээнд мөнгөөр тооцож тогтоох бөгөөд мэдээ тараасан уг хэлбэр болон бусад аргаар няцаалт хийх" үүрэг хүлээж байна. 

Шүүх хуралдааны талаар Н.Мөнгөншагайгийн эгч Н.Цэлмүүн өөрийн цахим хуудастаа "Нэр төрөө сэргээлгэх шүүх хурал өнөөдөр болж, Н.Мөнгөншагай хэрэгт холбоогүй ба үндэслэлгүйгээр гүтгэгдсэн нь тогтоогдлоо. Энэхүү хурал нь нэр төрөө гутаалган доромжлуулсан олон охид, хөвгүүдэд шүүхийн журмаар асуудлыг шийдэж болдог жишгийг харууллаа" хэмээн бичжээ.  
 

Image may contain: one or more people, sunglasses and closeup

Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
z(192.82.74.234) 2019 оны 11 сарын 21

hairan saihan ohin hohirood vldleedee..

0  |  0
F(139.5.219.148) 2019 оны 11 сарын 21

Tsenher ust debil avgai

1  |  0
Зочин(122.201.31.4) 2024 оны 12 сарын 27

Номтойбаярын маш олон хэрэг хэрэгсэхгүй болж хаагдсан тэрний нэг хэлбэр байна даа мөнгөтэй хүмүүст шүүх хэрхэн үйлчилдгийг харуулсан сайхан жишээ байна даа

2  |  0
har tamhi(98.113.248.233) 2024 оны 12 сарын 27

baliar shulmas Ysenguun duugee omoorchee! chamtai adilhan gemgui okhiniig tanai duu chin alsan! chi yaj oogshuulj chadna ve? Tsenguunee!

2  |  0
Зочин(202.9.45.133) 2019 оны 11 сарын 21

Гэм цэмгүй хүүхдийн сэтгэлээр тоглож болохгүй биз дээ энэ уул их цайлган, халуун дулаан сэтгэлтэй хүүхэд байна лээ Цэрэн гуай ингэж болохгүй ш дээ

0  |  0
zochin(122.201.23.84) 2019 оны 11 сарын 21

Нямтайширын мөнгөөр бүхнийг шийддэг, хууль байнга зөрчдөг хөвгүүд асуудалтай. ШҮүхийг мөнгөөр худалдаад авсан ч юм билүү хэн мэдлээ

0  |  0
Гонгор(66.181.161.46) 2024 оны 12 сарын 27

Болж муу балиар авгайг арай ч ийм хүүхэд хүн алаад явж байна гэж санаанд багтаагүй юмаа

0  |  1
Хх(103.212.116.123) 2019 оны 11 сарын 20

Сэг үзсэн улаан хошуут шиг юм болгонд орилж байдаг авгай.Ямар олигтой болоод одоо төрсөн хүү нь үзэхүй муу муухайгаараа дуудалц хав дээ.Анх шударга сайн эмэгтэй гэж эндүүр ч явсан

0  |  0
zochin(202.9.44.226) 2019 оны 11 сарын 20

Залуу хүүхдийг ийм ноцтой хэрэгт гүтгэж муухай үйл хийгээд яахнавдээ.Мөнгөншагай яг аав юмаа.

2  |  0
Зочин(202.179.24.226) 2019 оны 11 сарын 21

Нямтайширынханд угаасаа Монгол улсын хууль үйлчилдэггүй ш тээ, гайхах хэрэг юу байна

3  |  0
Долдой(66.181.190.19) 2019 оны 11 сарын 20

Балиар шулмас

1  |  0
Top