Италид тогоочоор сурч, Шанхайд эрчим хүчний төсөл хэрэгжүүлэгч Britta B Battogtokh

Ж.Сондор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 21

“Miss Mongolia-2013” тэмцээнд гоо зүсээрээ шалгарч, олон улсын миссийн тэмцээн болон загвар өмсөгчдийн шоунд дэлхийн сайхан бүсгүйчүүдтэй мөр зэрэгцэн оролцож явсан Б.Баттогтохыг таних хүн цөөнгүй бий. Тэгвэл энэ бүсгүй өмнөө тавьсан зорилгоо биелүүлэхээр Италийн Ахлах тогооч нарын академид /Italian chef academy/ суралцахын зэрэгцээ байгаль экологид ээлтэй сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр олон улсын түвшинд төсөл хэрэгжүүлэхээр ажиллаж байна гэхээр гайхаж магад. Сонирхолтой зочин Б.Баттогтох буюу Britta В Battogtokh-той холбогдож хөөрөлдлөө.


-Монголын нэгэн мисс, модель бүсгүй ид залуудаа карьераа орхиж Тогоочийн мэргэжлээр суралцаж байна гэхээр олон хүн гайхаж магадгүй. Энэ талаар яриагаа эхлүүлье?

-Одоо би миссийн тэмцээнд оролцож, загвар өмсөөд байхгүй ч сонирхлоо орхиогүй гэж болно. Гэхдээ миний хамгийн том зорилго бол Монгол хоолыг дэлхийн хэмжээнд шинэ маягаар танил болгох юм. Улс үндэстэн болгон өөр өөрийн онцлогыг хадгалсан  хоолтой байдаг. Нөгөө талаар хүн бүр шинэ содон хоол амсах хүсэлтэй байдаг шүү дээ. Мөн Европод Ази, тэр тусмаа Монголын түүх соёл, уламжлалыг харуулсан, түүнийг сурталчилсан ресторан нээх төлөвлөгөөтэй сурч бас ажиллаж байна. Загвар өмсөж миссийн тэмцээнд орно гэдэг залуу хүний ажил болов уу.

-Загварын ертөнцөд ид гялалзаж явах залуу нас биш үү?

-Надад хийх ажил их учраас загварын ертөнцөөс холдож, зорилгодоо тэмүүлж байна. Тэгээд ч би энэ жил 28 настай хөгшин болчихлоо шүү дээ. Багаасаа гадаадад  ажиллаж суралцсан болохоор эх нутгаа санах, улмаар Монгол Улсаа олон улсад сурталчлах нь туйлын зорилго болдог юм байна. Ид залуу насаа гадаадад өнгөрөөж байж яагаад эх орноо, үндэснийхээ нэг ч гэсэн зүйлийг олон улсад сурталчилан таниулж болохгүй гэж. 

-Эх нутаг гэснээс эх орноосоо хэзээ гарав, суралцаж байгаа сургууль  гээд олон зүйл асуумаар байна?

-Би Увс аймгийн Зүүнговь суманд төрж, Улаанбаатарын нэгдүгээр дунд сургуулийн математикийн ангийг Баярбат багшийн шавь болж төгссөн даруй Шанхайд ирж, найман жил сурч ажилласан. Мөн Флиппинд “Шангрила”-гийн ресторанд ажиллаж байлаа. Ингээд өнгөрөгч есдүгээр сараас Ромд ирээд Italian chef academy-д суралцаж байна. Одоо дадлагын ажил эхэлчихсэн, алдартай “Glass Hostaria” ресторанд олон улсад нэртэй од Cristina Bowerman тогооч багшийн удирдлаган дор дадлагжиж байна.  Манай сургуульд ганцхан Ази хүн, тэр тусмаа ганцхан Монгол хүн байгаа нь би. Намайг загвар өмсдөг модель болохоор манай сургууль их дэмжиж, нүүр царайгаа болгохыг зорьдог. Миний хувьд ч маш их хичээдэг. Би урьд өмнө Ромд ирж байсан, тэд хоол хүнсэндээ маш их анхаардаг болохоор энэ улсын технологийг эзэмшиж, түүн дээрээ дөрөөлж үндэсний хоолоо олон улсад таниулах гэсэн юм. Арван хэдтэй Монголоос гарсан болохоор маш олон газраар ажиллаж аяласан учраас төрөл бүрийн салбарыг л мэдэхийг зорьдог. Бидний хэдэн моделиуд АНУ-д “Fashion One” телевизийн загварын шоунд оролцохоор очсон юм, гэтэл телевиз маань надад ажиллах санал тавьж, би “Fashion One” телевизэд продюсероор хүртэл ажиллаж үзсэн.

 

 

-Багадаа гадагшаа гарсан болохоор олон хэлээр ярих нь ойлгомжтой, тэгэхээр үндэсний хэв шинж, ажлын арга туршлага гээд олон зүйл судалдаг байх?

-Англи хэлийг Шанхайд очиж сурсан. Хятад, Англи хэлийг Монгол хэлээсээ илүү мэдэхээр болжээ. Одоо Итали хэл сурч байна. Дэлхийн 40 гаруй орноор аялаж, тэднээс сурч мэдэж, туршлага солилцож явна даа. Зочилж очсон аль ч улс оронд өөрийн гэсэн онцлог чанар байдгаас гадна тэдний давтагдашгүй үндэсний уламжлал гэж зүйл бий. Ажиллах арга барилаас эхлээд юу эс мундах билээ, тэр бүгдээс нь харж судалж явдаг.

-Италид ресторан байгуулахаар зорьж байгаа хүн эндээ удах бололтой. Тэгэхээр наана чинь ресторан нээж ажиллуулах эрх зүйн орчин хэр вэ, нөгөө талаас хөрөнгө санхүү гэж том асуудал бий?

-Хөрөнгө санхүүгийн тал дээр бол санаа зовох зүйл алга. Шанхайд ажиллаж байхдаа танилтай болсон, тэгэхээр тэдэнтэйгээ хамтрах ч юм уу, ямар нэг аргаар хөрөнгө татна гэж төлөвлөж байгаа. Мөн хуучин түншүүдтэйгээ харилцаатай байгаа. Энэ тухайгаа ч ярилцаад эхэлчихсэн. Харин энд эрх зүйн талдаа дэндүү яршигтай юм билээ. Нэг өчүүхэн зүйл хийх гэж өчнөөн бичиг цаасны ажил болж, баахан гарын үсэг зурахаас эхлээд оочёр дугаар ихтэй. Энэ утгаараа надад маш сайн Итали найз хэрэгтэй. Гэхдээ төвөгтэй харагдаж байгаа ч энэ улсын эмх цэгцийг харуулсан хэрэг. Хогоо хаяхдаа хүртэл саванд нь ангилж хийдэг улс. Би энд лав 4-5 жил болох байх.

 

 

-Таны ярианаас анзаарч байхад Европод Монгол Улсаа сурталчлах зорилго цухалзаж байна. Энэ талаар?

-Милланд бол Азиас олноороо орж очсон, хоолны газраас эхлээд олон зүйл байгуулчихсан байдаг, Тэгэхээр надад хамгийн боломжтой газар нь Ром. Энд Монгол бүү хэл Азиас ч байхгүй. Нөгөө талаараа Монгол Ромын түүхэнд адил төстэй зүйл бий. Миний хувьд энд Монгол Улсаа, улсынхаа түүх соёлыг 100 хувь сурталчилна гэсэн бодолтой байгаа. Нэг их үнэтэй биш, хямд ч биш газар нээж ажиллуулна. Янз бүрийн л санаа бодож байна. Ромын нэг ажиллахаа байсан театрыг тохижуулаад тэндээ монгол үндэсний хувцасаа өмсгөөд зураг хөрөг татуулдаг ч юм уу, өөр ямар хэлбэр байна, тэр бүгдийг л тунгаан бодож байна. Хамгийн гол нь энд ийм газар нээгдээгүй учраас том боломж бий.

-Ромд ирснээр загвар өмсөх, өөр шоунд оролцох ямар нэгэн арга хэмжээнд оролцов уу?

-Одоогийн байдлаар зөвхөн ажил, сургуулийнхаа мөрийг хөөж байна, тэгээд ч дадлагын ажил эхэлчихсэн зав зай муутай учраас яах ч аргагүй. Харин манай сургууль дээр нэг арга хэмжээ болж, хэвлэл мэдээллийнхэн ирээд миний зургийг аваад л байсан юм. Гэтэл Италийн нэр хүндтэй сонинд “Монголын мисс бүсгүй Италийн технологид суралцаж байна. Ямар сонин юм, баярлалаа” гэх зэргээр мэдээлж, шуугиан тарьсан. Шинэ жилээр гэхэд алдартай “Дукат” компанийн  баярын тогоочоор ажиллахаар болсон. Энэ бол надад маш том пиар, бас туршлага дадлага болно гэж бодож байгаа. Одоо би Германд сэргээгдэх эрчим хүчний том чуулганд оролцохоор явна.

 

 

-Юун сэргээгдэх эрчим хүч вэ, танд ямар хамаатай билээ?

-Надад бас сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтын ажиллагаа байдаг юм. Шанхайд байхаасаа хамтын ажиллагаатай байсан. Энэ салбарт компаниудын дунд гүүр болж, тэдний нүүр царай болдог гэхээр бас л нэг менежер юм уу даа. “Europagrid” компаниас хэрэгжүүлж байгаа төсөл дээр ажиллаж байгаа юм. Сэргээгдэх эрчим хүчний хувьд нар бол супер од. Хэдийгээр салхи, усны эрчим хүч байдаг ч нар бүтэн жилийн турш, аль ч цагийн бүслүүрт эрчим хүч өгч байдгаараа онцлогтой. Нар бол эрчим хүч, эрчим хүч гэдэг нь цахилгаан. Монгол нартай өдрүүдээр баян. Бид яагаад хамгийн том од болох нарыг ашиглахгүй байна вэ. Нарны эрчим хүч сэргээгддэг төдийгүй шавхагдашгүй. Монголчууд бид ч энэ эрчим хүчийг ашиглавал төсөв хөрөнгө хэмнэх, утаа буурна гээд тал талын ашигтай.

-Утаа гэснээс энэ өвөл Улаанбаатарын утаа эрс багасаад байна, та дуулсан байлгүй?

-Дуулалгүй яахав. Улаанбаатар маань түүхий нүүрсээ сайжруулсан түлшээр солиод утаа гайгүй болсон сураг ч сонслоо, мэдээ мэдээлэл ч харлаа, бодит зураг, бичлэг ч үзлээ. Ингэж нэг алхам урагшилж чадсан юм чинь одоо дараагийн алхамыг хийх хэрэгтэй. Тэр нь гэр хорооллыг газан сүлжээнд холбох цаг нь болсон, хийн түлш, газан плитектэй болгох хэрэгтэй. Надад бол хийн плитекэн дээр хоол хийх хамгийн гоё байдаг. Энд суралцах хугацаандаа бүр ч илүү мэдэрч байна. Улаанбаатарын айл өрхүүд газан сүлжээнд шилжвэл би айл өрхүүдэд газан плитека бэлэглэнэ. Улаанбаатар маань алхам алхамаар урагшилж нарны энергээр 100 хувь цэнэглэгдсэн смарт хот болно гэдэгт итгэдэг.

 

 

-Миссийн тэмцээн, загварын ертөнцөд байсан үеэ, тэр тусмаа оролцсон арга хэмжээний талаар танилцуулахгүй юу?

-“Miss Mongolia-2013” тэмцээнд амжилттай оролцсон цагаас хойш гадаад дотоодын олон арга хэмжээнд оролцсон доо. Тэндээс онцлон дурдвал “Miss Grand International 2014”,  “Miss Supranational 2016”-д оролцож байлаа. Үүнээс гадна Филиппины “Jetski” уралдаанд 2018, 2019 онд оролцож байсан.

 

 

 

 

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
fvrewsvren(202.126.89.39) 2019 оны 11 сарын 26

nutgiin dvvdee amjilt hvsie hamgiin sain saihan bvhen chamtai hamt baih boltugai

0  |  0
мандах нар(202.126.88.231) 2019 оны 11 сарын 23

нас 60 хол гараад монголын тал нутаг.алтай 5 богд .хөвсгөлийн гүн тайга.говийн шаргал элс.мэнэгтйн өргөн тал алтайн чандах говьд дэлхийд байхгүй болон ховордсон амьтад.өндөр уулнаас урссан тунгалаг цэнхэр устай гол горхинууд хатвтгай хандгай хулан тахь нь тоос татуулсан давхих нь мөн ч сайхан шуу монгол маань хөгжинө хөгжинө улаанбаанбаатар хотын өргөн гудамжаар машинууд багтахгүй л бна залуучууд зам хөдөлгөөнд оролцох соёл дутмаг талтай\n

0  |  0
мандах нар(202.126.88.231) 2019 оны 11 сарын 23

нас 60 хол гараад монголын тал нутаг.алтай 5 богд .хөвсгөлийн гүн тайга.говийн шаргал элс.мэнэгтйн өргөн тал алтайн чандах говьд дэлхийд байхгүй болон ховордсон амьтад.өндөр уулнаас урссан тунгалаг цэнхэр устай гол горхинууд хатвтгай хандгай хулан тахь нь тоос татуулсан давхих нь мөн ч сайхан шуу монгол маань хөгжинө хөгжинө улаанбаанбаатар хотын өргөн гудамжаар машинууд багтахгүй л бна залуучууд зам хөдөлгөөнд оролцох соёл дутмаг талтай\n

0  |  0
мандахнаран(202.126.88.231) 2019 оны 11 сарын 23

төрж өссөн увм нутаг.нийслэл улаанбаатар маань өргжин тэлж утаа униар багатай боллоо 18 зууны төгсгөлд лондон ч иймэрхүү л байман зураг бий гэхдээ ард иргэдийн өвгөд хөгшид шатааж сурсан нүүрсээ хотын зах хязгаарт байгаа л даа монголын цэлмэг хөх тэнгэр байна лондон болон ёвропын хотуудад байдаг харанхуй мананг бүрэн арилшарад хүндэрэлтэй.манан дунд олон өдөр байман хүн өндөр уулын орой дээр гарч нар харах тэнд үдлэх бам ё сайхандаа ионголын маань уэлмэг хөх тэнгэрт насаараа байсан настангууд манатай газар олон хоноход бачуудагч тал бий яхарин залуу хүмүүс үүнийг мэдэхгүй л дээ

1  |  0
From London(37.60.73.10) 2019 оны 11 сарын 26

Manai huuhed zaluuchuud ulam l mundag bolood baihad deeduul ni ulsaa ulam unagaj hooslood baih yum. Saihan duudee amjilt husiye. Ulam ih hicheegeerei.

0  |  1
Маргад(103.229.122.108) 2019 оны 11 сарын 21

Мундаг охин байна ш дээ. Бөөн эрч хүч мэдрэгдэж байна шүү.

0  |  0
Man(103.26.195.144) 2019 оны 11 сарын 23

Udahgui Ron orno uulzana goe huuheen bn

1  |  0
zochin(49.98.150.245) 2019 оны 11 сарын 21

amjilt busgui mini bodoj yavaa zuiln beileh boltugai

0  |  0
Top