Сэжигтэн С.Баярцогтын зөвлөгөө УИХ-ын тогтоол болон мэндэллээ

Автор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 22

УИХ-ын гишүүд өөр хоорондоо зодолдож нүдэлдэн байж Оюутолгойн ордтой холбоотой шийдвэр гаргав. Ингэснээр Оюутолгойн гэрээнд өөрчлөлт оруулах үүрэг Засгийн газарт ногдож байна. “Оюутолгойн ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” тогтоолд    ордын нөөцийн үнэлгээг дахин хийсэн шинэ ТЭЗҮ боловсруулах, байгаль орчны болон усны нөхцөл байдлын үнэлгээг шинэчлэн хийлгэхээр тогтов. Тэр дундаа 2009 оны аравдугаар сарын 6-нд байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээ, 2011 оны Хувь нийлүүлэгчдийн гэрээг УИХ-ын 2008 оны “Үндсэн зарчим, удирдамж батлах тухай” тогтоол, 2009 оны “Оюутолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний тухай” тогтоол бусад хууль, тогтоомжийн хүрээнд сайжруулах цогц арга хэмжээ авах, энэ чиглэлд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хараат бус зөвлөх үйлчилгээ авахыг Засгийн газарт даалгалаа. Энэ хүрээнд 2015 онд Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн дур мэдэн байгуулсан гэгддэг Дубайн гэрээний зүйл заалтуудыг сайжруулах хүндхэн даалгавар У.Хүрэлсүхийн Засгийн газарт ирлээ.  

Ийнхүү Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээ 10 дахь жилийн ойн дээрээ хөндөгдөж магадгүй нь. Учир нь Монголын талын хүртэж буй үр өгөөжийг хэрхэн нэмэгдүүлэх талаар бүтэн 10 ярьсан байдаг. Угтаа бол Оюутолгой төслөөс хүртэх Монголын талын үр өгөөжийг 2009 оны Хөрөнгө оруулалтын гэрээ болон 2010 оны ТЭЗҮ-ийн тооцоололд зааснаар 53 хувиас бууруулахгүй байхаар зааж тогтоосон. Гэвч Оюутолгойн ордыг ашиглаж эхэлсэн цагаас хойш өнөөдрийг хүртэл   Монгол Улсын эзэмшлийн 34 хувьд ногдсон өр тэрбум гаруй ам.доллар болж өсөөд байгаа. Ингэж ашиг хүртэх гэхээсээ илүүтэй өр үйлдвэрлэж байгаа болохоор АМНАТ-т оруулах хувилбар буюу Монгол Улсын Засгийн газар Оюутолгой төсөлд эзэмшиж буй 34 хувиа зарж, төслөөс гараад татвараа нэмэгдүүлэх асуудал яригдаж магадгүй байна. Монголын төр “Оюутолгой” компаниас эзэмшиж буй 34 хувиа зарах хэрэгтэй гэх санаачилга үе үе цухалздаг. Тухайлбал, УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир өчигдрийн хуралдааны үеэр “Хоёр тал тохиролцоод, анхны гэрээг засах боломж байна. Анх гэрээ байгуулсан хүмүүс УИХ-аас чиглэл аваад, 34 хувийг Монголын талд авсан нь буруу байсан гэж хэлсэн. Үүнд л анхаарлаа хандуулах ёстой. Бид үндсэндээ Оюутолгойд нэг тэрбум ам.долларын өртэй болчихсон. Тийм учраас 34 хувиа Оюутолгойд өгөх хэрэгтэй. Өрөндөө суутгаж өг. Нэгэнт хийчихсэн гэрээ байгаа, түүнээс бултах арга байхгүй.  Оронд нь одоо таван хувь дээрээ дахиад таван хувийн роаялти нэмээд явах боломж байна. Тухайн үеийн Лондоны металлын биржийн ханшаар тооцоод, татвараа авчихна. Ингэж чадвал Оюутолгойн ордоос 60-70 хувийн ашиг хүртээв явах боломжтой.  Ингэвэл ТЭЗҮ-г хянах гээд байх шаардлага ч байхгүй” гэдэг саналаа хэлж байсан юм.  Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээг гардан хийсэн С.Баярцогт мөн иймэрхүү зөвлөгөө өгч байгаа. Тэрбээр Оюутолгой ордын Хөрөнгө оруулалтын гэрээ­тэй холбогдуулан 500 хуудас материал эмхэтгэсний өмнөтгөлд “2009 оны Хөрөнгө оруулалтын гэрээг хийж байх үед урт хугацаанд нэг мөр  зохицуулах хууль эрх зүйн орчин болоод улс төрийн орчин, нөхцөл нь бүрдээгүй байсан. 2010 онд Сангийн сайд, 2015 онд Монгол Улсын сайд ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байхдаа миний бие Ашигт малтмалын тухай хуульд хоёр удаа нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг санаачлан УИХ-аар батлуулж, хувь эзэмшилгүйгээр АМНАТ (рояалти)-ыг нэмэгдүүлэх зарчмаар шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлсэн. Монголын тал Оюутолгой компанийн тодорхой хувийг заавал эзэмших ёстой гэсэн тогтсон сэтгэлгээг даван туулж уг төслөөс хүртэх Монголын талын өгөөжийг чухалчилбал дээрх зохицуулалтын дагуу татвар болон АМНАТ (рояалти)-аар өөрийн өгөөжийг 53 хувиас буулгахгүйгээр үл барам нэмэгдүүлэх асуудлыг хөрөнгө оруулагч талтай Хөрөнгө оруу­лалтын гэрээний дагуу хэлэлцээр хийсний үр дүнд төслийн үргэлжлэх хугацаанд нэг мөр, тодорхой шийдэх боломжтой” гэж бичсэн байгаа. Өөрөөр хэлбэл, тэрбээр МАН УИХ-д 60 гаруй гишүүнтэйгээр засгийн эрх барьж байгаа, эрх зүйн орчин нь бүрдсэн энэ үед хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийх замаар 34 хувиа арилжиж, оронд нь өндөр татвар авах боломжтой гэдгийг тэр номоороо хэлж өгсөн юм. Мөн АТГ-ын дэргэд хөндлөнгийн шинжээчээр ажилласан шинжээчдийн алдааг залруулах, олон улсын шинжээчтэй хамтран ажиллахыг санал болгож байлаа. Хэрэв дээрх шинжээчдийн буруу дүгнэлт улсын бодлогод нөлөөлбөл, Оюутолгой компани олон арван жил их хэмжээний татвараа дутуу төлөх, Монгол Улсад ногдох ашиг буурах эрсдэлтэй гэдгийг анхааруулсан. Харин түүнийг Оюутолгойтой холбогдуулан хуулийнхан сэжигтнээр татаад байгаа.      

Ч.Сайханбилэгийн алдааг У.Хүрэлсүх засах үүрэг хүлээв

УИХ-аас өнгөрсөн онд Оюутол­гойн  хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгах ажлын хэсэг байгуулж, доор нь таван яамны Төрийн нарийн бичгийн даргаар ахлуулсан дэд ажлын хэсгүүд байгуулан өргөн хүрээтэй шалгалт явуулсан байдаг. Шалгалтын материалуудыг нэгтгээд товч 40 гаруй хуудас санал, дүгнэлтийг өнгөрсөн оны арваннэгдүгээр сард гаргаж байлаа. Өчигдөр гарсан тогтоол тэр шалгалтын дүн дээр суурилсан. Ажлын хэсгээс гаргасан дүгнэлтээр бол УИХ-аас өгсөн чиглэл анх­наасаа хэрэгжээгүй юм байна. УИХ-ын 2009 оны 57 дугаар тогтоолоор “Эрх зүйн орчныг бүрдүүлэх замаар анхны хөрөнгө оруулалтыг нөхсөний дараа төрийн эзэмшлийн хувь­цааны хэмжээг 50-иас доошгүй хувьд хүргэж нэмэгдүүлэх асуудлыг хөрөнгө оруулагчтай тохиролцон шийдвэрлэх”-ийг Засгийн газарт үүрэг болгосон. Гэвч Хөрөнгө оруулалтын гэрээнд уг асуудлыг гэрээний хугацаа, түүний сунгалттай (хорь, хорин жилээр хоёр удаа сунгах) холбон тодорхойлсон байна. Ингэхдээ гэрээ хүчин төгөлдөр үйлчилж эхэлснээс хойш 31 дэх жилээс буюу 2041 оноос уг асуудлыг хөндөж, 50 хувь болгох талаар сонголт хийх эрхтэйгээр тусгажээ. Энэ нь Монголын талын хүртэх өгөөжийг бууруулж, бизнесийн зарчмаас гажиж байгааг ажлын хэсгийнхэн тайландаа дурдсан байдаг. Энэ мэт олон чухал асуудлыг 2009 оны Хөрөнгө оруулалтын гэрээ, 2011 оны Нэмэлт өөрчлөлт оруулж, дахин тодотгосон хувь нийлүүлэгчдийн гэрээнд тусгасан байдаг ч 2015 оны Далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөө энэ бүгдийг бүрхэгдүүлсэн гэж үзсэн. Тиймээс Далд уур­хайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөө буюу Дубайн гэрээ өөрчлөлт оруулах даалгаврыг УИХ-аас Засгийн газарт өгч байгаа юм. Зарим улстөрчийн зүгээс Дубайн гэрээ зурагдсанаар Оюутолгой ордыг олон улсын банк санхүүгийн 15 байгууллагад 4.4 тэрбум ам.долларын барьцаанд тавьсан гэж үздэг. Үүнээс 4.3 тэрбум ам.долларыг авч ашигласан гэх бөгөөд зээлийн зардал, татварыг суутган тооцож, 4.1 тэрбум ам.долларыг зээлдүүлэгчдээс шилжүүлжээ. Энэхүү зээлийн барьцаанд Монголын Засгийн газрын өмчлөлд байгаа 34 хувийг эс тооцвол бүхий л хөрөнгө, гэрээний эрх, ирээдүйн мөнгөн урсгал орж ирэх дансуудыг тавьжээ. Өөрөөр хэлбэл, ямар нэг эрсдэл үүсэхэд хөрөнгө оруулагч тал гэрээний эрхээ шилжүүлж, гуравдагч этгээдэд Оюутолгой ордыг барьцаа хөрөнгөтэй нь худалдаад гарахыг үгүйсгэхээргүй нөхцөл үүссэн. Мөн зээлдүүлэгчийн эрсдэлийг бууруулахаар Улс төрийн эрсдэлийн даатгал хийлгэсэн байдаг. Даатгалын үйлчилгээгээр аль нэг тал гэрээний үүргээсээ татгалзах, дайн болон олон нийтийн сөргөлдөөнөөс үүсэх эрсдэлүүдийг хамруулжээ. Хэрвээ эдгээр эрсдэл үүссэн тохиолдолд тус бүрийг нь нэг тэрбум ам.доллароор үнэлсэн байдаг.

Нэгэнт УИХ-аас Оюутолгойн гэрээнүүдийг хөндөхөөр шийдвэр­лэсэн учраас Засгийн газар ийм хэцүү нөхцөлд хэлэлцээрийн ширээний ард суухаар байна. Ингэхдээ Монгол дахь гадаадын хамгийн том хөрөнгө оруулалтаа битгий л үргээчхээсэй билээ. Өнөөдөр Оюутолгойн газар дор байгуулагдаж буй хотод 17,000 хүн ажиллаж, 20,000 гаруй аж ахуйн нэгж ханган нийлүүлэлт, туслан гүйцэтгэгчээр ажиллаж байгаа. Гуравдагч хөршийн эрх ашиг шингэснийг нь ч бодолцох хэрэгтэй.

Сэтгэгдэл ( 28 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Мөнхбат(122.201.24.49) 2019 оны 11 сарын 27

Төрд буруу үйлдэл гаргасан нохдыг олны өмнө цээрлүүлээч

0  |  0
зочин(103.212.116.53) 2019 оны 11 сарын 27

эх орныхоо баялагаас 34 хувь эзэмшээд , ашиг ч хүртэхгүй өрөнд ордог гэрээг эрүүл хүмүүс хийхгүй. Захын худалдаачин ч ийм гэрээ хийхгүй. Энэ бол маш их хахуул авсан Баяр, Баярцогт , ..нарын хийсэн ажлын мөн чанар цаг хугацаа өнгөрөх тусам монголд хортой хийсэн нь саяны УИХ аар батлагдсан тогтоолоор харагдаж бн.Гишүүдийн хэлсэн үгнээс бүр тодорхой болж байна.Ганбаатарын ярьж байсан зүйлс бүгд үнэн байсан бн. Ганбаатар ерөнхийлэгч болсон бол энэ өдийд шийдэгдсэн байсан бх.

1  |  0
нэр(202.21.108.134) 2019 оны 11 сарын 27

хамгийн гол нь өрөөнд ороод байхад зүгээр л хараад л ,яриад л ,цаг алдаад л суугаад байсан нөхдүүд л их сонин

2  |  0
2(202.9.43.200) 2019 оны 11 сарын 23

ergvv atsnuud ali hediinii zari baihgvi

0  |  0
1(42.73.83.223) 2019 оны 11 сарын 27

П.Очирбат, Н.Багабандь, Ц.Элбэгдорж, С.Баяр, С.Баярцогт, Ч.Сайханбилэг, М.Энхболд болон эдний гар хөл болсон тогдгор, полдгор, пэндгэр нөхдүүдээс монголоо гэсэн өчүүхэн ч сэтгэл үнэртэхгүй нь даанч гачлантай. Эдний үр хүүхдүүд эцэг, эхийнхээ хийсэн энэ их лай ланчигийг хэдэн үeэрээ яаж эдэлж барах бол доо, аймшиг

2  |  0
Иргэн(202.131.238.106) 2019 оны 11 сарын 27

Бүгдийг нь цаазлаад хариуцлага тооцох хэрэгтэй. Тэгээд 49/51%-аар харилцан тохирох хэрэгтэй. Орос Монголын олон жил хамтран ажилсан үр өгөөжөө өгсөн бодит туршилага байгаа шүү дээ. Э орноосоо, монголын ард түмнээс урвагч нартай зууралдах шаардлага гүй шүү дээ.

1  |  0
Zojin(66.181.161.110) 2019 оны 11 сарын 23

Zugeer l zogsoo 3000 n ajiljin ajiltai bsihuu 3 n say hun ashig hurteh uu bodoh l heregtei 15000 hun ajilaagui shu de hudlaa medeelel buu helj bai humuusd ard tumen mongol uksiinhaa ashigtai gereel hiii manan d uiljilj bolohgui

0  |  0
Үнэн(202.9.45.92) 2019 оны 11 сарын 27

Баярцогт тийм л зөв юм ярьсан юм бол анх гэрээг хийхдээ түүнийгээ хийх нь яасан юм. Ард түмэн тэдэнд итгээд гэрээ байгуулах эрх өгсөн. Гэтэл С.Баяр, Баярцогт, Сайханбилэг нар ард түмнээ өрөнд оруулаад өөрсдөө баяжаад гадагш хөрөнгөө зувчуулсан. Одоо тэднийг шоронд л хийх үлдээд байна. Дараа нь ОТ гэрээг цуцалж Рио Тинтог хөөж гаргах хэрэгтэй. Шүүхэд ялагдвал ялагдана л биз. Тэртэй тэргүй Монгол улсын эдийн засаг сүйрч авилгалчдын гарт орсон. Харин ч Рио Тинто гарвал улс орон ядуу ч гэсэн цэвэршинэ. Нямдорж их айлгаж байна лээ. Хэрэв Хятадууд манайх руу дайрвал Нямдорж амархан бууж өгнө.

1  |  0
МОНГОЛ ХҮН(80.83.237.126) 2019 оны 11 сарын 27

Яахлаараа ямар ч асуудалгүй зүгээр байсан бид 1 тэрбум $ ын өрөнп ордог юм бэ? Хуцдаг хулгайчууд

1  |  0
Зочин(202.9.43.141) 2019 оны 11 сарын 23

Анхны гэрээ зөрчигдөөд зардлаа хэтрүүлээд байхад хянаж бага дээр нь асуудлыг шийдүүлээгүй Монгол талын 3 нөхөр муу хүмүүс.

0  |  0
Зочин(202.9.43.141) 2019 оны 11 сарын 23

Бид яаж дэвхцээд бодит үнэнтэй эвлэрэхээс өөр аргагүй.Жоомоо алах гээд гэрээ шатаалтай биш.Цаад тал хаана очсон ялагдахгүй гэрээ байгуулсан байхад яалтай.

0  |  0
Зочин (202.55.188.81) 2019 оны 11 сарын 23

Сонгуулийн шоу эд нар сонгууль дөхөөд ирхээр л бүгд бидний төлөө ажиллаж эхлэх юм дараа нь тэгээд юу ч болоогүй юм шиг мартаад л таг чиг болно доо хөөрхий ха ха ха ха

0  |  0
Bagabandu(24.19.4.149) 2019 оны 11 сарын 22

Bi titem ugiinheee daraagiin nomiig gargah geed chumguun dundartal suuj bn. Hun ahtai deel zahtai. Uuriin nohoi ideheer Hunii nohoi id. Geh met songodog ishleluud mini orson baigaa. Ta nar jaahan gegeer .

1  |  0
Zochin(202.179.31.40) 2019 оны 11 сарын 22

Yls ornoo iim hynd baidald orchihood baihad ter Mongoloo tuluulj syygaa N.Bagabandi uy hiij syydag bna,Uuruu l baujij baival boloo,heden yeeree ideed barahgyi hurungujuu bizdee ynen turh ni haragdaj bnadaa.Odoo uaraltai zailyylaachee!!!

0  |  0
Odoo yanaa(172.58.228.229) 2019 оны 11 сарын 22

Elbegee SBayar Saihanbalag nariin tarisan gai!!!!! Kkkk humuus gazar shorooniihoo toloo amia zolioslodog bhad ed nar zugeer tuuchihaj bgaa yum daa!!!! Urvagchid!

1  |  0
zochin(202.131.225.197) 2019 оны 11 сарын 22

ene estoi teneg shar medeeni site baina archaaguim bee

0  |  0
Энэ нэг новшийн (192.82.73.190) 2019 оны 11 сарын 22

Бүдүүлэг, нимгэн, балиар сайт

0  |  0
mgl(103.9.90.130) 2019 оны 11 сарын 22

Өгөр Баяр одоо болтол хороо найруулж монголчуудыг хорлосоор л байна. энэ новшид хорлогдоод дуусхын байналдаа Бид ч үнэндээ хөөрхийлөлтэй арчаагүй байнадаа Ингээл дуусхийн байналдаа.

0  |  0
aaaa(202.21.109.149) 2019 оны 11 сарын 22

yavj yavj buh buzar bulaig ni dan MAH hiisen. bga biz.ene Hurelsuh bol hulgai hiij kazinodhoos uur shidgui

0  |  0
Enh(202.126.89.98) 2019 оны 11 сарын 22

ОТ-ийн зөвхөн алт нь 1200 тн, энэ нь 1 сая 200 мянган кг, 1кг алт ойролцоогоор 50,000 ам. доллар гэвэл 60 тэрбум ам. доллар болж байна. Энэ хэзээ ч нөхөгдөшгүй баялаг.

1  |  0
ард(202.9.43.46) 2019 оны 11 сарын 22

зарим төрийн хүмүүсийг хархад монгол улсын иргэн биш риотинто гэдэг компаны хариуцлагатай төлөөний хүн шиг хамгаалаад хаацаалайд байгаа г нь хархад яагаад ч тухайн албан тушаалд байж боломгүй юм шиг ялангуяа туз-ын гишүүд монгол улсын эрх ашигыг хамгаалах бус риотинтог цээжээрээ хамгаалан хаацайлж байгаа нь үнэхээр байж болохгүй. тэр тусмаа эрдэнэ монголын захирал ийм юм ярьж болохгүй туз-ыг монгол улсын төлөө зүрх сэтгэл гаргадаг хүмүүсийг тавих нь зөв шүү. риотинтотой мэдээж шинэчилсэн гэрээг яаралтай хийж монгол улсын эрх ашиг шинэчилсэн гэрээгээр үлэмж мэдэгдэхүйц үр өгөөжтөй байх ёстой

0  |  0
№-”(202.9.42.142) 2019 оны 11 сарын 22

хамгийн их хор найруулсан нь Баяр юм даа

0  |  0
Зочин (192.82.71.209) 2019 оны 11 сарын 22

Луйварчидаар зевлуулдэг тёр байвал унэнхуу еревделтэй монголын баялаг нийтийн ард тумний баялаг телберее монголдоо авдаг болох мен Ард тумний баялгийг ашиглаж байгаа учир АМНАТ аа телчихдег байх хэрэгтэй\n\n\n\n\n\n

0  |  0
аянга(202.179.31.98) 2019 оны 11 сарын 22

Оюу толгой Монголын нутаг дэвсгэрдээр байгаа монголуудын баялаг биздээ Гадныхан ирж манай эх орноо худалддаг луйварчидаа нийлж алт зэс тарж ургуулсан юм биш биздээ Өвөг дээдсийн минь үлдээж өгсөн баялаг Тиймээс гадныханыг үтэр түргэн хөөн зайлуулах хэрэгтэй Гадныханаас газрын хэвлииг хөндөсний нөхөн төлбөрөө авах болхоос юун мөнгө төлөх Төлөх болвол гэрээ хиисэн луйварчдыг үр хүүхэдтэйн өгч явуул Тэдний эд эрхтнийг нь зараад мөнгөө олж авна биз Газар нутагаа хамгаалья

0  |  0
Фридланд(172.58.21.138) 2019 оны 11 сарын 22

Рио өөрийн хувийг хятадуудад зарчхаад Монголоос гарчхаасай.

0  |  0
Ахо(66.181.187.70) 2019 оны 11 сарын 22

Цаанаас нь зөвлсөн арга байх \nЭргээд л шаварт унана даа.

0  |  0
Ааааа(202.21.108.216) 2019 оны 11 сарын 22

Луйварчныг ингэж ч зөвтгөхгүй ээ.

1  |  0
Ganaa(202.126.88.224) 2019 оны 11 сарын 22

Tuslan company n bugd gadaadiin vompany manaid uldej bgaa yu ch bhgui. Uur ashigtai hurungu oruulagchtai hamtarch ajillah heregtei eswel olon ulsad neelttei tender zarlahgui yu ergvvnvvdee.....

1  |  0
Top