АНЭУ-ын Дубай хотод пауэрлифтингийн насанд хүрэгчидийн 49 дэх удаагийн ДАШТ энэ сарын 17-23-нд болж байна. Тэмцээний 105 кг-ын жинд Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны тамирчин, ОУХМ Д.Түмэнжаргал цээжнээс 315 кг-ыг шахсанаар алтан медаль хүртэж, дэлхийн хошой аварга боллоо. Түүний өрсөлдсөн жинд 23 орны хүчтэн оролцсон бөгөөд Д.Түмэнжаргал өмнө нь ДАШТ-ээс нэг алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртэж байсан юм.
Сэтгэгдэл ( 0 )