Та бүхэндээ энэ өдрийн мэнд дэвшүүлж дахин сэтгэгдлээ бичиж байгаад уучлаарай.
“Монгол коммент” нэвтрүүлгээр "Хар тамхины хэргээр ял сонссон 60 хүнд тэнсэн харгалзах ял өгчээ. /Тэнсэн харгалзах гэдэг нь бас ял юм/. Тэднээс 26-нь дахин хэрэглэсэн нь тогтоогдлоо" гэж ярив.
Энэ 60 хүн маань олны танил биш ердийн иргэд байж шүү дээ. Төр засаг хууль шүүхийнхэн, хууль маань иргэдээ ялгаварлахгүй адил тэгш үйлчилдгийн маш том, тодоос тод жишээ боллоо. Тэдэнд алдаагаа ухамсарлаж, аав ээжийнхээ сэтгэлийг амрааж алаг үрс, амраг ханьтайгаа жаргалтай сайхан амьдрах, хүсэл мөрөөдлийг нь биелүүлэх боломж, их итгэл хүлээлгэсэнд та нартаа баярлалаа. 60 хүнээс 34 нь тэдний итгэлийг дааж аз жаргалтай амьдралын төлөө тэмцэж явна. Юутай сайхан баяртай мэдээ вэ? Тэдэнд итгэл үзүүлэхгүй шоронд нь суулгасан бол үлдсэн 26 нь дахин хэрэглэхгүй хүмүүжээд гарах байсан гэх хүн гарах байх л даа. Харин шоронгоос гарахдаа хэд нь илүү муу муухайг сурч, хэд нь дахин хэрэглэж архаг болсныг шалгаа болов уу? Шорон гэж хүсээд байх тийм сайхан газар биш шүү!!!
Б.Амархүү олны танил болсон нь түүний ял биш юм бол яг л тэдэнтэй адилхан жирийн л нэг хүн. Тэр итгэл даасан 34 шиг алдаагаа ухамсарлаж та биднийхээ дунд эрүүл орчинд авьяас юугаан хөгжүүлж аав, ээж, амраг хань, алаг үртэйгээ жаргалтай сайхан амьдарч чадах сэтгэлийн тэнхээтэй бидний цөөхөн Монголчуудын нэг хэлтэрхий. Тэр биднийг баясгаж чадна. Тэр биднийг баярлуулж чадна. Тэр бидний итгэлийг алдахгүй. Өгөөмөр уужуу сайхан сэтгэлтэй Монгол хүн бүр итгэж байна. Харин тэрээр зовлонг нь биеэрээ мэдэрсэн учраас дуу хоолойгоо хар тамхи гэгчийн эсрэг чиглүүлэн ажиллана.
Ер нь бодоод байхад Монголын хүн амаас 50 дахин илүү олон хүн амтай (Оросын хүн ам 150 сая) Оросын ард түмний хамгийн том, хамгийн нэр хүндтэй “Народный артист” уралдааны 3 бүсээс шалгарсан 160 мянган оролцогчоос бүгдийг нь ардаа орхиж шалгарч тэргүүн байрыг нь авч ирсэн Б.Амархүүдээ бид чинь нээрээ баяр хүргэл үү?!
Энэ тэмцээний түүхээс үзэхэд хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд багтаж байсан улсуудыг хамруулсан уг тэмцээн 3-хан удаа зохиогдож гурвууланд нь эрэгтэй дуучид тэргүүлж байжээ. Нэвтрүүлгийн багийн зүгээс 3 дахь тэмцээнд эмэгтэй хүн түрүүлүүлэхээр зорьж байсан ч, Амархүүг Оросын ард түмэн хүчтэй дэмжиж тэр аргагүй түрүүллээ хэмээн уралдааны хөтлөгч хэлж байсныг бид сонссон. Энэ уралдаанд 19 сая хүн амтай Казакстан, 46 сая хүн амтай Украйн, 12 сая хүн амтай Беларусь, 6 сая хүн амтай Киркиз, 32 сая хүн амтай Узбекистан, 5 сая хүн амтай Литва улсын дуучид байсан гэж бодохоор энэ тэмцээний цар хүрээ хэр их том байсныг харуулж байна.
Монголчууд бид чинь найр наадамд түрүүлсэн морь, бөхөө дээдлэхийн дээдээр хүндлэн оройдоо залж мөргөн, шагнахын дээдээр шагнан баярлуулж, уухайлан урам өгдөг дэлхийд хосгүй өгөөмөр сэтгэлтэй ард түмэн билээ.
Спортоор бол Б.Амархүү төрийнхөө далбааг өндөрт мандуулчихаад ирсэн хүн шүү дээ. Төр засаг маань яаж урам өгсөн бэ? Юугаар шагнасан бэ? Одоо болтол юугаар ч шагнаж, түүнд урам хайрлаагүй байна шүү дээ. Монгол хүн бүрийн зүрх сэтгэлд гайхамшигтай олон дуугаа үлдээгээд тэнгэрт явсан эстрадын “Алтан үе”-ийнхэндээ ч бид урам өгөөгүй.
Гэтэл харин Оросын ард түмэн Монголчуудад, Монголын ард түмэнд, Монгол хүүд мэхийн ёслож “Народный артист” хэмээх эрхэм цолоо харамгүй өгч, Буриадын зон олон баяр хөөрөөр догдлон эрхэм хүүдээ “Буриад Улсын Гавъяат Жүжигчин” цолоо баяртайгаар гардуулсан. Дэлхийн хэмжээний од, нэрт дуучин Алла Борисовна Пугачёва түүнийг “Мой любимчик” гэж хайрлан дуудаж, хүндэтгэл үзүүлсэн. Түүнд Москва хотын төвд 3 өрөө байр бэлэглэж, Буриадын төр захиргаа, ард түмэн Улан үдэ хотод 2 өрөө байр бэлэглэсэн. Ямар гайхамшигтай ард түмэн, ямар бахархмаар хүндлэл, өгөөмөр сэтгэл, хүний ариун их ёс жудаг вэ?
Түүний хайртай аав, ээж нь бурханаас заяасан ганцхан үрээ хайрлахын дээдээр хайрлан бахархаж, баярлахын дээдээр баярласан ч тэд нэг ч удаа монголын ард түмэндээ, төр засагтаа хүүг минь шагнасангүй гэж гомдоллож гоншигноогүй.Харин ч ер бусын эгэл даруухнаар Улаанбаатартаа л амьдарч ирсэн.Тэр ердийн нэг хаа сайгүй л байдаг СТА. Ямар даруухан эгэл гэр бүл вэ?
Тэр алдаа гаргасан. Түүндээ маш ихээр харамсаж, ухаарч байна. Тэр ард түмнээсээ уучлал гуйх гэж чин сэтгэлээсээ хүсч байна. Дахин алдахгүй гэдгээ амьдрал, уран бүтээлээрээ харуулъя гэж байна. Тэр залуустаа хэлэх үг байна гэж байна. Түүний хэн хүнд заяадаггүй эрхэм ховор сайхан авъяас, Монголынхоо нэрийг сайн сайхнаар мандуулан нэрд гарч олны танил болсон нь өөрт нь гай болоогүй юм бол түүнд ард түмэн бид нэг удаа, зөвхөн нэг удаа боломж олгож уучлах ёстой.
Түүний Монголынхоо нэрийг муугаар биш сайнаар гаргасан гавъяа, түүний их авъяас хөдөлмөр зүтгэлийг нь хүндэтгэж цаашид ихийг хийж бүтээх урам зориг хүсэл мөрөөдөл рүүгээ дүүлэн нисэх далавчийг нь Монголчууд бид хугалмааргүй байна.
Миний мөхөс бие та бүхнээс хүсч, итгэж байна.
Цааш нь шейрлээд өгөөч!
Та бүхнийг хүндэтгэсэн Очир овогтой Болдбаатар
Монгол хүн бүр аз жаргалтай, амар тайван амьдрах болтугай.
Хайртай хүндтэй хүмүүстээ
Дүүлэн нисэх далавчийг,
Эргэн ирэх үндэсийг,
Хажууд тань үлдэх шалтгааныг өгч амьдар
/Далай лам/
Сэтгэгдэл ( 29 )
Za bolio bylduuchaa
Хууль шүүх йн өмнө бүгд тэгш эрхтэй, иймд олны танил байх, нэр хүнд хийсэн ажил ял шийтгэл ногдуулахад нөлөөлөхгүй, харин ч бусдад сургамж болог
Bi Ch gsn tuuniig tur maan urshuuchihgui ium bhdaa l gej ih boddog er hunii hajuud hani ijil ih nuluuldug ium shig ndd sanagdd bdgn tuunii ehner neg l huiten huuhen sanagddag harz ailiin ohin ugaasaa harzaaraa l bdg gej estoi unen ug shuu
Boldbaatar duuchin maani hunii tuluu gesen yasan saihan setgeltei hun be. Gaihamshigtai.. Bid tsuuhuulehnee baij neg negnee hemelj yah vee humuusee. Hun aldaj bolnoo. Gehdee terhuu aldaagaa oilgoj uhaarch zasch zalruulah bolomjiig ni olgoh setgel baih heregtei . Tsuuhun Mongolchuudaa neg negniigee hairlatshgaayaaa....
Үнэхээр буруугаа хүлээж гэмшиж байвал. Төр уулчлаад энэ хүнээ ашиглах хэрэгтэй.
Amarhvv neg l tiim muuhai zaluu baisan shvv 4 jiliin umnu horoololiin nomingiin tend neg yaduu hvniig nilee shoolson mayagtai haraal ineegeed zogsool baihiig harj baisiin baina shvv tiim holohoor tiim deerelhvv ongiroo zewvvn yumnuud shorond hvmvvjih ni tuiliin zuv gej bodoj bna
hiisen gavyag avyasiig ni unelegui mongol ulsiin / deed / humuust damjuulj bui ugiig ni demjij bainaa neere mongol uls dutuu unelsen ni unen shu , gehdee yaalt ch gui ooro uildsen hereg har tamhi gegch ayultai zuiliig hereglesen , ulsiig humuusiig orvongoor suiruulj medeh zhar tamhi hereglesen zarj borluulah gej baisan hergiig uuchlaad baih ch yu baihav de huuliin daguu shiitgeh heregtei
hiisen gavyag avyasiig ni unelegui mongol ulsiin / deed / humuust damjuulj bui ugiig ni demjij bainaa neere mongol uls dutuu unelsen ni unen shu , gehdee yaalt ch gui ooro uildsen hereg har tamhi gegch ayultai zuiliig hereglesen , ulsiig humuusiig orvongoor suiruulj medeh zhar tamhi hereglesen zarj borluulah gej baisan hergiig uuchlaad baih ch yu baihav de huuliin daguu shiitgeh heregtei
За чи солиор
Тиймээ дүү нэг алдаа л дахиж энгэхгүй биз дээ Түүнийг шоронд биш хатуу анхааруулж өрөгшөө Төр минь
Болдбаатар дуучинд баярлалаа.Би ч бас дэмжиж байна.\nАмархүү алдаагаа засах ухамсар,хүмүүжилтэй залуу гэдэгт эргэлзэхгүй байна. Эр хүн алдаж,эрэг нурдаг, гэдэг.\nѲмнѳх нѳхрийг хуруугаараа бүү заа,гэж ардын мэргэн үг байдаг. Хазайсан дээр нь түлхэнэ гэдэг хамгийн муу чанар .\nМонголын ард түмэн чиний тѳлѳѳ сэтгэлээ чилээж байгаа шүү.
Тийм шүү. О.Болдбаатар таньтай санал нэг байна. Таньд баярлалаа.
Нэрээ зиндаагаар Болдбаатараар далдалсан үг авагч хэн нэгнийг буруутгагч буруу үзэлдээ нэвтэрсэн нь уу гүй юу
Амархүү дүү олон дээдсийн үр хүүхэд найз ноход болон дээдэст их халхавч болждээ монголын хууль дээдэст ингэжл үйлчилнэ бидны сэтгэхүйг ингэжл хөгжүүлсиймдаа ард түмэнд өргөстэй гэж яанаа бүр хортойн шүү
Худлаа нэрээ нууцалсан хүмүүс. Ил гарч ирээд хэлчиж чадахгүй. ком цаанаас юу ч ярьж болно гэсэн. \n
Bitgii tenegteed bgaarai.Yarih yumaa yarih yav Boldbaataraa
Манай урлагийнхан өрөвдөлтэй амиа хоохойлсон амьтад юм даа. Амархүүг нэрд гарч байхад цуг дуулах гээд,нэвтрүүлэгтээ оруулах гэдэг байсан бол нэг алдаа гаргангуут нь чимээгүй бүгчих юм аа.Уг нь Балхжав гэдэг хүнийг дуугарах болов уу гэж бодож байлаа. Энэ эсрэг коммeнт бичээд байгаа хүмүүс Амархүүтэй ойр байдаг атаархаж явдаг урлагийнхан болов уу гэж хардаж байна. Харин ард түмэн Амархүүд хайртай шүү!
Энэ одооны өвгөцүүл чинь бүр буруу зөнөглөдөг болоо юү? Зарим нь харь хүүхний өгзөг бөгс илээд, зарим нь хар тамхины хам хэрэгтэн болчих гд. Болдбаатар гуай, Амархүү сайн залуу, гэхдээ нийгмийг хордуулагч хар тамхин дээр бол үгүй шүү, ёстой no шүү.
Энэ одоо хар тамхиных нь хамжигч шиг санагдаад байхын.
Тэнэгтээрээ Болдбаатараа
Солиотой зенег
Нэртэй төртэй хүн тусмаа л шоронд хийх хэрэгтэй.Бусдад нь сургамж болог.Өвгөн бага зөнөгтөөрэй
hogiin Lhagvasuren gej harangabiin har tamhichin zaluu hvvhdvvdiig har tamhind oruulsan pizda sh dee ene novdhiig 10 jiliin yalnass n choloolj bsan bizdee oroo Amarhvv g gargaachee
Muuhai mongolchuud! Amarkhuu sain huu, sain duuchin! Ter gonginoson Boldoos chin deer duuldag za yu! Daanch mongoliin tur iim sain avyastai hunee tushij zasay gej bodsongui dee! Denduu haramsmaar! Setgel zuich gej emch baidag. Ter emch nar ni yu hiideg yu ! Henii tuluu zoriulagdsan mergejil yum? Ene niigemiin setgel gutral, har tamhi, arhinii dontoliin esreg ted bas ajillah yostoi! Zasaj eruuljuulehed huvi nemere oruulah uuregtei humuus! Baruunii orond iim humuusee setgel zuich emcheer emchiluulj zasaj avdag yum! Unen shuu! Bur zasrahguig ni tegeed arga hemjee avdag yimaa
Haanaas iim ubgun garaad ireb gene uu?Mongolin ard tumen Boldbaatar tuunii saihan haniig bugd meddeg,.Yamr saihan ger bul , abiaystai ,egel daruuhan ,ajilaa hiigeed uralgtaa sain duraar zutgej yabsan humuus shuu!Amarhuu bol gaihamshigtai saihan tseel hooloigoor duuldag.Bold duuchin gonshignoson duugaar turin shagnal hurteed tag bolloo unuu ued .Comedi nertei bohir zabaan hellegeer huhed,zaluusiig har muuhai bohir hellegt surgaj baigaa heden zaluusiig yund ni huurgunu bee?Amarhuu bol tednii derged hiij buteesentei hun um gej bodoj bn.Zaluu huniig zasaad abiya gej baigaa ahmad ue ni helj bn
жирийн нэгэн бсан бол хэн ч тоохгүй тэгээд л намжина гэтэл амархүүг бол хүндэлдэг дэмждэг дага дуурайх гэдэг маш олон хүмүүс ялангуяа залуучууд өсвөр насныхан бий үүгээрээл онцлог муу үр дагавартай олны танил байхын зовлон энэ
haanaas yun uvgun garaad irev bas duuldag yum uu har tahal umuuruud
Хуцалгүй яоын нь эдлүүл 2 жил юу баыдгийн аль эсвэл бүх ялтанг өршөө
fuckyou har tamihchin neg hergelsen bol zasardgui yum aa tiim bolood hyatad thaazaldag yum ene uvgun niigm.s hothorjee nom unch tegeed oilgoh bh uher uvgun.d yuch helhev de