Эрүүгийн цагдаагийн албаны хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид 2012 онд хүний амь насыг онц хэрцгий аргаар хөнөөж, унаж явсан автомашиныг нь дээрэмдэж авч явсан хэргийг илрүүлжээ.
Одоогоос долоон жилийн өмнө буюу 2012 оны хоёрдугаар сарын 14-15-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 14-р хорооны нутаг дэвсгэрт иргэн М-г онц хэргий аргаар амь насыг нь хөнөөж, унаж явсан тээврийн хэрэгслийг нь дээрэмдсэн хэрэг үйлдэгдэж байжээ.
Дээрх хэргийг 32 настай Б гэгч нь үйлдсэн болохыг тогтоосон тул шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна. Дээрх этгээд нь дээрмийн гэмт хэргээр хоёр удаа ял шийтгүүлж, шоронгоос оргож байсан этгээд ажээ.
Сэтгэгдэл ( 0 )