Энэ сард хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болох өндөр эрсдэлд байсан гурван монгол охиныг хил дамжин өнгөрөхөөс өмнө олж тогтоон, урьдчилан сэргийлж, гэрт нь буцаалаа гэж “Анбаунд Монгол ТББ”-аас мэдээллээ.
Тус байгууллага нь Монгол Улсад хүний наймааг таслан зогсоохын төлөө үйл ажиллагаа явуулдаг ашгийн төлөө бус байгууллага юм байна.
“Анбаунд Монгол ТББ” нь 2017 оны зургаадугаар сараас эхлэн Эрүүгийн цагдаагийн албаны Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэстэй хамтран, Хил хамгаалах Ерөнхий газрын дэмжлэгтэйгээр “Transit monitoring” буюу “Дамжин өнгөрөх ажиглалт” төслийг 2.5 жилийн хугацаанд хэрэгжүүлж буй аж.
Төслийн хүрээнд хүн худалдаалах гэмт хэрэгт өртөж болзошгүй эсвэл хохирогч болсон охид, эмэгтэйчүүдийг Монгол Улсын хилээр дамжин өнгөрөхөөс өмнө олж тогтоон, урьдчилан сэргийлэх зорилготойгоор 5000 гаруй охид, эмэгтэйчүүдэд уг гэмт хэргийн талаар урьдчилан сэргийлэх мэдээлэл өгч, асуулга судалгаа авчээ.
Түүнчлэн хориод охид, эмэгтэйчүүдийг энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болох эрсдэлд байгааг олж тогтоон, урьдчилан сэргийлж, гэр бүлд нь аюулгүй буцаажээ.
Сэтгэгдэл ( 2 )
Өарийн гэсэн толгойгүй мэдрэлгүй охид бүсгүйчүүд байдгиймуу
Win win.