“УИД”-ээс 4.4 тэрбум төгрөг нэхэмжилж ШҮҮХЭД ханджээ

2019 оны 11 сарын 23

Санхүүгийн зохицуулах хорооны дарга “УИД” ХК-тай холбоотой нэхэмжлэлийг 2019 оны арваннэгдүгээр сарын 1-ний өдөр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэл гаргах болсон үндэслэлийг нь тодруулбал:

 -“УИД” ХК-ийн 45 000 орчим жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах зорилгоор тус компанийн эрх бүхий албан тушаалтнуудын  “УИД” ХК-ийн барилгыг гаднах талбайн хамт бүхэлд нь “Номин реалтор” ХХК-д түрээсэлсэн үл хөдлөх хөрөнгийн түрээсийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, компанид учруулсан 4.4 тэрбум төгрөгийн хохирлыг барагдуулах,

-Мөн Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийг хэрэгжүүлээгүйн улмаас 2017 оны дөрөвдүгээр сараас 2018 оны арванхоёрдугаар сарыг дуусталх хугацаанд компанид учруулсан 428.6 сая төгрөгийн хохирлыг компанийн  эрх бүхий албан тушаалтнуудаар гаргуулахаар  нэхэмжлэл гаргажээ. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Minii ch (192.82.69.236) 2019 оны 11 сарын 24

Huvicaa bgaa...yaj avah ve

0  |  0
иргэн(202.21.116.206) 2019 оны 11 сарын 24

Маш зөв юм хийсэн байна. Хууль бусаар хувьчилж авсан (дотор нь байсан барааны тал үнээр) гэж олон жил яригдлаа. хувьчлалыг нь хүчингүй болгож улсын мэдэлд авах хэрэгтэй

1  |  2
Top