"Шинэ Ховд-Хөрөнгө оруулалт, хөгжлийн II чуулганыг Ховд аймагт зохион байгуулж байна.
Чуулганаар баруун бүс төдийгүй, төвийн бүстэй өрсөлдөх хэмжээний хөгжлийн гарцыг тодорхойлох, ойрын 5 жилийн хугацаанд хийж хэрэгжүүлэх хөгжлийн томоохон төслүүдээ нийтэд нийтэд танилцуулах юм. Чуулганд гадаад, дотоодын 200 гаруй тѳлѳѳлѳгч оролцож байна.
Хүний хөгжлийг дэмжсэн Бие даасан эдийн засагтай Бүс нутагт хөгжлөөрөө тэргүүлэгч аймаг болгох зорилт дэвшүүлэн ажиллаж байна. Энэ зорилтын хүрээнд хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн олон ажил бий. Үүний нэг нь “ШИНЭ ХОВД” хөрөнгө оруулалт, хөгжлийн чуулган юм. Ховд аймгийн ИТХ, ЗДТГ, Улаанбаатар хот дахь Нутгийн зөвлөл хамтран "Шинэ Ховд-Хөрөнгө оруулалт, хөгжлийн чуулган"-ыг өнгөрсөн 2018 оны 12 сарын 10-11-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулсан. Тэгвэл II-р чуулганыг Азийн Хөгжлийн Банкны дэмжлэгтэйгээр Ховд хотод зохион байгуулж байна.
Өнөөдөр /2019.11.23/ бүтэн өдрийн турш үргэлжлэх тус чуулганд 200 гаруй зочид, төлөөлөгчид оролцож ойрын 5 жилийн хугацаанд хийж хэрэгжүүлэх бүс нутгийн хөгжлийг тодорхойлохуйц томоохон төслүүдээ танилцуулж, хэрэгжүүлэх арга зам, хүрэх үр дүнгийн талаар саналаа солилцож, хамтын ажиллагааны гэрээ байгуулах юм. Чуулганыг анхлан санаачилж, хамтран зохион байгуулж буй УИХ-ын гишүүн ТББХ-ны дарга, УБ хот дахь Ховд аймгийн нутгийн зөвлөлийн дарга С.Бямбацогт, орон нутгийнхаа хөгжлийн төлөө сэтгэл зүтгэлээ гарган хамтран ажиллаж буй УИХ-ын гишүүн О.Батнасан, Ц.Цогзолмаа, Б.Пүрэвдорж, бусад албаны төлөөлөл, Азийн хөгжлийн банкны хамт олонд талархал илэрхийлье.
Хүний хөгжил- Бүсийн хөгжил Шинэ Ховдын төлөө “ХҮЧЭЭ НЭГТГЭН” хамтран ажиллахыг уриалж байна.
ВИДЕОГ ҮЗЭХ
Сэтгэгдэл ( 0 )