Мэргэжлийн сүмо бөхийн Кюүшюү башё Японы Фүкүока хотод 15 өдөр, үргэлжилж, дүнгээ гаргалаа.
2019 оны зургаан тэмцээний гуравт нь гэмтлийн улмаас зодоглоогүй их аварга Хакүхо ганц унаатайгаар башёг тэргүүллээ. Түүний 43 дахь түрүү нь Рэйва эриний анхны ялалт нь байв. Урьд өмнөх домогт аваргуудаас 40 түрүүлэх нь битгий хэл гучаас олон түрүүлсэн бөх Хакүхогоос гадна хоёрхон л бий. Аварга, арслангууд ээлж дараалан гэмтэж, авьяаслаг шинэ залуучууд олноор гарч ирж байгаа энэхүү хүнд үед ч Хакүхо их аварга гэдгээ харуулж чадсан юм. Үе солигдож байна, Хакүхо тасархай хүчтэй биш болжээ гэх зэргээр шинжээчид бичиж, онцолж байсан ч их аварга шинэ залуучуудад зааж сургасаар л байна. Их аварга түрүүлснийхээ дараа “Рэйвагийн анхны оны сүүлийн башёд амжиж түрүүлсэндээ баяртай байна” гэж хэлж байлаа.
Хакүхо 34 нас, найман сартайдаа башёд түрүүлж байгаа нь хамгийн ахмад түрүү бөхийн жагсаалтын дөрөвт бичигдэх үзүүлэлт болжээ. Үнэхээр энэ тоог ч харсан сүмо бөхөд үе солигдох цаг ирж байгаа нь тодорхой байна. Энэ шинэ үеийг тэргүүлэгч сэкивакэ Митакэүми 13 давж, озэки болно гэж Кюүшюүд ногт ганзагалан очсон ч 50 хувийн амжилт үзүүлж чадсангүй. Хакүхогоос гадна энэ тэмцээний гол баатар нь 2019 оны хамгийн олон даваатай бөхийн шагналыг уран барилдааны шагналтай хамт хүртсэн комүсүби Асанояма байлаа.
Озэки асан Тэрүнофүжи макүшитад долоон даваатай түрүүлж, ирэх тэмцээнд жюүрёод дэвших нь баталгаатай боллоо. Харин олны анхаарлыг ихэд татаж байсан Асашёорюүгийн авга дүү Хоошёорюү долоон даваа, найман унаатай жюүрёогийн анхны башёгоо дуусгалаа. Хэдий зиндаандаа барууны 13-т бичигдэж байгаа ч ямар ч гэсэн долоон даваатай тул ирэх башё макүшитад буухгүй байх.
Мэргэжлийн сүмогийн зургаан зиндааны дөрөвт нь монголчууд түрүүлсэн сайхан амжилт үзүүллээ. Жюүрёод 11 даваатай дөрвөн бөхийн халз барилдаан болж, манай Азүмарюү түрүүлсэн бол жониданд Таканоива А.Баасандоржийн ахын хүүхэд Хокүтэнкай өвдөг шороодолгүй тэргүүлсэн байна. Хокүтэнкай сэтгүүлчдэд “А.Баасандорж ахаас утсаар зөвлөгөө авдаг. Ирэх жил гэхэд жюүрёод дэвших зорилготой” гэж ярьсан байна.
Кюүшюү башё |
||
Какүрюү гэмтэл |
Ёкозүна |
Хакүхо 14-1 |
Гоэйдо гэмтэл |
Озэки |
Такаясү гэмтэл |
Такакэйшёо 9-6 |
Озэки |
|
Митакэүми 6-9 |
Сэкивакэ |
Точиношин гэмтэл |
Аби 9-6 |
Комүсүби |
Эндо 7-8 |
Хокүтофүжи 7-8 |
Комүсүби |
Асанояма 11-4 |
Дайэйшёо 8-7 |
М-1 |
Окиноүми 6-9 |
Миёогирюү 8-7 |
М-2 |
Мэйсэй 6-9 |
Такарафүжи 6-9 |
М-3 |
Томоказэ гэмтэл |
Тамаваши 8-7 |
М-4 |
Котоюүки |
Аойяма 6-9 |
М-5 |
Рюүдэн 6-9 |
Ооношёо 7-8 |
М-6 |
Энхо 8-7 |
Цүрүгишёо 6-9 |
М-7 |
Котоэко 5-10 |
Шёохозан 8-7 |
М-8 |
Саданоүми 7-8 |
Котошёогикү 6-9 |
М-9 |
Ютакаяма 8-7 |
Шиманоүми 6-9 |
М-10 |
Шёодай 11-4 |
Ишиүра 9-6 |
М-11 |
Чиёотайрюү 9-6 |
Ичиножёо гэмтэл |
М-12 |
Таканошёо 10-5 |
Чиёомарү 9-6 |
М-13 |
Кагаяки 10-5 |
Тэрүцүёоши 8-7 |
М-14 |
Нишикиги 4-11 |
Дайшёомарү 5-10 |
М-15 |
Дайшёохо 3-12 |
Вакатакакагэ гэмтэл |
М-16 |
|
ЗИНДАА ТУС БҮРИЙН АВАРГУУД
Макүүчи-Ёкозүна Хакүхо Миягино дэвжээ
Жюүрёо-Азүмарюү 11:4 Таманой дэвжээ
Макүшита-Тэрүнофүжи 7:0 Исэгахама дэвжээ
Санданмэ-Мотобаяаши 7:0 Нарүто дэвжээ
Жонидан-Хокүтэнкай 7:0 Оноэ дэвжээ
Жонокүчи-Тосамидори 6:1 Осаномацү дэвжээ
ТУСГАЙ ШАГНАЛТНУУД
Гарамгай барилдааны шагнал-Дайэйшёо Оитэказэ дэвжээ
Дайчин барилдааны шагнал-Шёодай Токицүказэ дэвжээ
Уран барилдааны шагнал-Асанояма Такасаго дэвжээ
МОНГОЛ БӨХЧҮҮД
Жюүрёо
З-1 Азүмарюү С.Тодбилэг 11-4
Б-3 Чиёошёома Г.Мөнхсайхан 8-7
Б-5 Кирибаяма Б.Лхагвасүрэн 11-4
З-8 Кёкүшюүхо Т.Эрдэнэбаатар 7-8
Б-9 Миторюү Б.Төрболд 9-5
Б-13 Хоошёорюү С.Бямбасүрэн 7-8
Макүшита
З-3 Сакигакэ Я.Баттүшиг 4-3
Б-6 Сэйро А.Өнөболд 3-4
З-8 Араваши Э.Дөлгөөн гэмтэл
Б-10 Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 7-0
Б-11 Кёкүсоотэн Э.Энхманлай 3-4
3-22 Гоочёозан Д.Ууганбаатар 5-2
З-28 Роога А.Амарсанаа 5-2
З-29 Саданохикари Д.Наранцогт 3-4
З-31 Кагамио Б.Нанжид 4-3
Санданмэ
З-6 Ёошёояма Б.Анхбаяр 1-6
Б-43 Дайтэнма Н.Чинзориг 2-5
Жонидан
З-56 Хокүтэнкай Г.Сүхбат 7-0
МАКҮҮЧИД 10-ААС ДЭЭШ ТҮРҮҮЛСЭН БӨХЧҮҮД
Сэтгэгдэл ( 8 )
Япон улсын иргэн, урвагч адгийн үхмэр түрүүллээ.
Mongol Buh gehshig япон irgen bolson Shuu dee
baharhaj bna amjilt
buhchuudees japanii irgen boloh humuus hoishid garch irne,gavayat hudulmuriin baatar geed erhem deed tsol chimegee ugchihdug.munhag bi uuniig huraaj avaad herev ergej mongol bolbol sergeedeg bolmoor bodogdood bn.mongol ulsiin irgenii huviar olgogdson zuil.odoo bol uur irgenshiltei bolson uchir ene chimeg zohihgui sanagdaj bn uhaantanguud sanalaa nemerlehiig husie
Mongol tsus sh dee
Mongol tsus sh dee
Япон улсын иргэн түрүүллээ.
Бүх бөхчүүдээ амжилт хүсье\n