Дэлхийн дуурийн урлагийн нэрт зүтгэлтэн, Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Ц.Пүрэвдоржийн нэрэмжит Ари романс дуулаачдын олон улсын V уралдааныг түүний 90 жилийн ойд зориулан зохион байгуулж байгаа билээ.
Тус уралдаан нь арваннэгдүгээр сарын 18-24-ны өдрүүдэд үргэлжилсэн бөгөөд уралдаанд нийслэл, орон нутаг, ОХУ-ын Буриад улс, БНХАУ-ын ӨМӨЗО-ы нийт 66 дуучин оролцсон. Уралдааны сүүлийн шатанд шалгарсан дуучдын нэгдсэн "Гала концерт" дуурийн театрын тайзнаа өчигдөр /2019.11.24/ тоглов.
Тоглолтыг БСШСЯ, Соёл урлагийн сан, УДБЭТ, Пүрэвдорж сан, МУАХ, СУИС зэрэг байгууллагууд хамтран амжилттай зохион байгууллаа. Мөн уралдааны шагналтнуудын ГАЛА ТОГЛОЛТ-ийн үеэр Ц.Пүрэвдоржийн үйл хэргийг мөнхөлсөн номын нээлтийн үйл ажиллагаа боллоо.
Уралдааны эцсийн шалгаруулалтанд нийт 15 дуучин оролцсон бөгөөд Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Ц.Пүрэвдоржийн нэрэмжит Ари романс дуулаачдын олон улсын V уралдааны "Гран при"-г УДБЭТ-ын гоцлол дуучин /СТА/ С.Бат-эрдэнэ, нэгдүгээр байрт УДБЭТ-ын гоцлол дуучин /СТА/ Б.Гомбо-очир, хоёрдугаар байрт УДБЭТ-ын гоцлол дуучин Б.Батжаргал, Г.Энхнаран нар тус тус шалгарав.
Сэтгэгдэл ( 0 )