Дуурийн театр, БНСУ-ын балетчид "Жизель"-ийг амилууллаа

Автор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 25

Дуурийн театрын хамт олон 2019 онд гадаад харилцаа хамтын ажиллагаагаа өргөжүүлэн тэлэх зорилгоор томоохон ажлууд төлөвлөсний нэг нь Өмнөд Солонгосын "Wise" театртай хамтран ажиллах байсан.

Энэ оны дөрөвдүгээр сард Өмнөд Солонгосын уран бүтээлчид 24 хүний бүрэлдэхүүнтэй Монголд ирж, дуурийн театрын тайзнаа "High feeling" хамтарсан модерн тоглолтыг амжилттай тоглосон билээ.

Харин энэ удаад манай Дуурь, бүжгийн эрдмийн театрын балет ангийн уран бүтээлчид 28 хүний бүрэлдхүүнтэйгээр Өмнөд Солонгосын Сөүл хотноо дэлхийн сонгодог бүтээл А.Аданы "Жизель" балетыг "Wise" театртай хамтран толилууллаа. Тоглолт 2019 оны арваннэгдүгээр сарын 22, 23-ны өдрүүдэд болов. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top