БАЯН-ӨЛГИЙ: НАМЗХ-ноос залуучуудын форумыг амжилттай зохион байгууллаа

Автор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 25

Баян-Өлгий Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын Холбоо /НАМЗХ/-ны санаачилгаар өнөөдөр "Баян-Өлгий аймгийн Хөгжлийн ирээдүй-Оюунлаг залуучууд" сэдэвт залуучуудын форумыг амжилттай зохион байгууллаа.

Өлгий хотын М.Хурманханы нэрэмжит Хөгжимт драмын театрт болсон энэхүү чуулганд тус аймгийн НАМЗХ-ны 500 гаруй залуус оролцож, өнгөрсөн хугацаанд сум тус бүрт зохион байгуулсан уулзалтаас гарсан үр дүнгээ хэлэлцсэн байна.

Баян-Өлгий НАМЗХ-ны өнгөрөгч дөрөвдүгээр сард ээлжит 6-р чуулганаа хийж, шинэ удирдлагаа сонгож, тэргүүлэгчдийн бүрэлдэхүүн, хяналтын хороог шинэчлэн байгуулжээ. Тус чуулганаар аймгийн НАМЗХ-ны тэргүүнээр К.Нурболат, Хяналтын хорооны даргаар Б.Ууганбаатар, мөн тэргүүлэгчээр, Т.Арман, Т.Серикжан, Я.Алибек, М.Аманбек, К.Барбол, М.Амир, С.Еркебулан, Д.Есболат, Н.Ерлан, М.Еркинбек, К.Ербахыт, Ж.Манарбек, С.Нурлан, Х.Нурболат, A.Тилеубек, С.Паким, С.Серикбол, Т.Айтолхын, н.Тамаша, E.Айнур, Хяналтын хорооны гишүүнээр Ж.Ахмаржан, К.Нурбек нарыг сонгож, томилжээ.

Шинээр томилогдсон удирдах бүрэлдэхүүн өнгөрсөн хугацаанд Баян-Өлгий аймгийн 12 суманд ажиллаж, уулзалт хийсэн байна.

Өнөөдрийн форумаас гарсан дүгнэлтийг МАН-ын дэргэдэх НАМЗХ-нд хүргүүлэх юм байна. Мөн өнөөдрийн форумын үеэр нийт 2000 гаруй залуус тус аймгийн НАМЗХ-нд элсжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top