Өмнөговьд 8 сая төгрөгийн бай шагналтай барилдаан болно

З.Тэмлүүн | Zindaa.mn
2019 оны 11 сарын 26

Бүгд найрамдах улсаа тунхагласны 95 жилийн ой болон эзэн Чингис хааны мэндэлсний 857 жилийн ойд зориулсан чансаа өндөр шилдэг 128 бөхийн барилдааныг нэгтгэн зохион байгуулж байгаа билээ.

Эл барилдаан маргааш буюу арваннэгдүгээр сарын 27-ны 14:00 цагаас “Буянт-Ухаа” спортын ордонд болно. 

Харин үүний дараа Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойд зориулсан үндэсний бөхийн барилдаан энэ сарын 30-нд болох ба Өмнөговь аймгийн Даланзадгад хотын шинэ Спортын ордонд болох барилдааны түрүү бөхийг тав, үзүүр бөхийг гурван сая төгрөгөөр байлахаар зарлаад байна. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top