Барилга, хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгийг өнгөрөгч аравдугаар сарын 21-ний өдөр цагдан хорих шүүхийн шийдвэр гарсан талаар өмнө нь бид мэдээлсэн. Өнгөрсөн хугацаанд түүнийг ШШГЕГ-ын харьяа Урьдчилан хорих 461 дүгээр ангид саатуулж байсан юм. Энэ хугацаанд тэрбээр дүүгийнхээ ажил явдалд оролцохоор батлан даалтад гарах хүсэлтээ шүүхэд хүргүүлсэн ч түүний хүсэлтийг хангаж шийдвэрлээгүй юм.
Тэгвэл өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 28-ны өдрийн 10:00 цагаас Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд З.Баянсэлэнгэ, М.Болортуяа нарын 11 хүнд холбогдох хэргийн шүүх хурал болох тов гараад байна.
Хуралд шүүгдэгч нарын зүгээс нийт 20 өмгөөлөгчтэй оролцох бөгөөд хуралд З.Баянсэлэнгэ хорих ангиас өөрийн биеэр ирж оролцоно гэх мэдээлэл байна.
Сэтгэгдэл ( 1 )
Н.Энхбаярыг шоронд ороход нус нулимстай гүйж Энхбаярыг өмөөрч байсан ганц хүн, түүниййг нь өрөвч сэтгэлтэй монголчууд өрөвдөөд УИХ-д сонгосон. Тэр буянаар ЗАЙСАНД байртай болж баяжиж хөлжсөж гэгдэх.Одоо түүнийхээ балгаар ял эдлэхэд ойрхон очоод байгаа гэх... Гэнэт баяжих гэдсэнд ХАЛТАЙ л гэдэгдээ хөөрхий зайлуул...