Монголын хөлбөмбөгийн оны шилдгүүдийг тодруулдаг “Алтан бөмбөг” ёслолын үйл ажиллагааг Монголын хөлбөмбөгийн холбоо /МХБХ/ тав дахь жилдээ зохион байгуулах гэж байна.
Монголын хөлбөмбөгийн тэнгэрт од болон гялалзаж, тоглогч, дасгалжуулагч, хүндэт эрхмүүд арванхоёрдугаар сарын 12-ны 18:00 цагт нэгэн дээвэр дор нэгдэж, 2019 оны шилдгүүдийг тодруулна. 2019 оны "Алтан бөмбөг" ёслолын арга хэмжээ Монголын Хөлбөмбөгийн Холбооны түүхт 60 жилийн ойн баяртай давхцаж буйгаараа өмнөх жилүүдээс онцлогтой болж байна.
“АЛТАН БӨМБӨГ 2019”
АРГА ХЭМЖЭЭНИЙ НОМИНАЦУУД
2019 ОНЫ "БЭЛГЭДЛИЙН 11" ТОГЛОГЧ 100% ҮЗЭГЧДИЙН САНАЛААР ТОДОРНО
"Алтан бөмбөг" ёслолын арга хэмжээнд энэ жилээс хэд хэдэн өөрчлөлт орж буй. Үүний нэг нь тухайн оны "Бэлгэдлийн 11" тоглогчийг 100 хувь үзэгчдийн саналаар тодруулах болсон явдал юм. Үзэгч хөгжөөн дэмжигчид нэр дэвшиж буй 33 тоглогчоос 1 хаалгач, 4 хамгаалагч, 3 хагас хамгаалагч, 3 довтлогчийг "4-3-3" гэсэн байрлалын дагуу сонгох учиртай.
Хаалгач, хамгаалагч, хагас хамгаалагч, довтлогчдын байрлалыг сольж болохгүй. Харин төвийн тоглогч, жигүүрийн тоглогчийг солих эрхтэй.
Та бүхэн ЭНД ДАРЖ, "Бэлгэдлийн 11"-т саналаа өгнө үү!
Сэтгэгдэл ( 0 )