Ц.Анандбазар, Я.Санжмятав нар МҮОХ-нд гишүүнчлэлтэй болов

З.Тэмлүүн | Zindaa.mn
2019 оны 11 сарын 29

Монголын үндэсний олимпийн хороо /МҮОХ/-ны Гишүүдийн Ээлжит бус хурал өчигдөр /2019.11.28/ “Чингис” зочид буудлын “Өргөө” хурлын танхимд болсон. 


Хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэн баталжээ
 

  • МҮОХ-ны 2019 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэв.  
  • Зарим гишүүдийн гишүүнчлэлийг дуусгавар болгож, зарим хүмүүсийг МҮОХ-ны гишүүнээр элсүүлж, батлав
  • МҮОХ-ны Ерөнхийлөгч, Дэд ерөнхийлөгчийг нөхөн сонгох Ээлжит бус Гишүүдийн хурлын товыг тогтов.  
  • Хараат бус сонгуулийн комиссыг байгуулав.
  • Олон улсын залуучуудын "Ногоон наадам"-ын танилцуулга


Мөн МҮОХ-ны зарим Гишүүн спортын холбоодын хүсэлтийг үндэслэн Зарим гишүүдийн гишүүнчлэлийг дуусгавар болгож, зарим хүмүүсийг гишүүнээр элсүүлж, баталсан байна. 


МҮОХ-ны шинэ Гишүүд
 

  • Монголын морин спорт уяачдын холбоо – Б.Батбаатар
  • Монголын адал явдалт, спортын аялалын холбоо – Б.Энхмандах
  • Монголын мөсний чарганы холбоо /Олимпийн төрөл/ -  Б.Баян-Очир, Ц.Анандбазар, Ц.Баттулга
  • Монголын шатрын холбоо – Я.Санжмятав
  • Монголын мастеруудын биеийн тамир, спортын хороо – Ч.Наранбаатар


МҮОХ-ны Ерөнхийлөгч болон Дэд ерөнхийлөгчийг нөхөн сонгох Ээлжит бус Гишүүдийн хурлыг 2020 оны гураьдугаар сарын 06-ны өдөр зохион байгуулахаар тогтож, хараат бус, бие даасан сонгуулийн комиссыг байгууллаа. 

Тус комисс нь нэр дэвшигчдийн материалыг хүлээн авахаас эхлэн сонгуулийн дүнг мэдээлэх хүртлэх сонгуулийн бүх үйл ажиллагааг хариуцан ажиллах юм. Улаанбаатр хотноо 2020 онд зохион байгуулагдах Олон улсын залуучуудын "Ногоон наадам"-ын тухай тус наадмын Гүйцэтгэх хорооны захирал Ц.Бат-Энх танилцуулсан юм.

Эх сурвалж: МҮОХ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top