Хөгжингүй орнуудад тоглоомын импортын асуудалд онцгой анхаарч, лабораторийн шинжилгээнд хамруулан, хүүхдэд хор хөнөөлгүй гэж үзсэний үндсэн дээр өөрийн улсын стандартад нийцвэл импортлох, худалдаалах зөвшөөрөл олгодог байна. Харин манай улсад орж байгаа тоглоомд ямар нэг шинжилгээ хийлгүйгээр нэвтрүүлж байна.
Хүүхдийн тоглоом хүүхдийн эрүүл мэндэд шууд нөлөөлдөг учраас олон улсад эрсдэлтэй бараа бүтээгдэхүүний тоонд ордог. Эдгээр хор нөлөөг мэдсээр байж “Made in china” тоглоомуудад их хэмжээгээр хийгээд үйлдвэрлээд байгаа гол шалтгаан нь тоглоомууд маш гоё тод өнгөтэй байх үүднээс мөн удаан өнгөө алдахгүйн тулд их хэмжээгээр хар тугалга химийн хорт бодисыг хийдэг байна.
Хүний амьдралын хором мөч бүхэн дахин эргэж ирдэггүй. Тэгвэл тэр дотроо хамгийн цагаахан, гэнэн томоогүй үе хүүхэд нас билээ. Энэ насыг тоглоомгүйгээр төсөөлөх аргагүй. Мэргэжилтнүүдийн дүгнэлтээр, орчин үеийн хүүхдийн тоглоомын 80 хувь нь хэрэгцээнд нийцэхгүй 10 хувь нь хүүхдийн сэтгэхүйд аюултайгаар нөлөөлөх, торуулж хэлбэл хүүхдийг ууртай, түрэмгий болгох тоглоомууд эзэлж байгаа аж.
"ЭРЭЛ" НЭВТРҮҮЛЭГ
Сэтгэгдэл ( 0 )