2018 оны арваннэгдүгээр сарын 07-ны өдөр иргэн З төрсөн хүүгээ “Хичээлдээ явсангүй, чамайг ална” гэж утсаар ярьж сүрдүүлсний улмаас 10 настай Н гэрийнхээ буюу орон сууцны 5 давхрын цонхоор үсэрч, амиа хорлосон хэрэг Чингэлтэй дүүргийн нутагт гарчээ. Энэ хэргийн мөрдөн шалгах ажиллагаанд тус дүүргийн прокурорын газраас хяналт тавьж, иргэн З-г “Хүнийг амиа хорлох нөхцөл байдалд хүргэх” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт буруутгаж, яллах дүгнэлт үйлдэн, шүүхэд шилжүүлсэн байна.
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны арваннэгдүгээр сарын 14-ний өдөр хэргийг хянан хэлэлцээд, шүүгдэгч З-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулан, ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.
Хэргийг шалгахад иргэн З өмнө нь удаа дараа согтууруулах ундаа хэрэглэн, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, 2017 оны арванхоёрдугаар сард шүүхээс Зөрчлийн тухай хуульд заасны дагуу шийтгүүлж байсан ба тухайн үед түүний хүү Н-д аюулын зэргийн үнэлгээ хийхэд “Ааваасаа айдаг, зоддог, хамт байх дургүй” гэж мэдүүлж байсан нөхцөл байдал тогтоогдсон байна.
Сүүлийн үед сэтгэл судлаачид гэр бүлийн хүчирхийлэлд удаа дараа өртсөн хүүхдэд амиа хорлох бодол төрж, улмаар оролдлого хийдэг гэдгийг онцлон анхааруулж байгаа.
Иймд хүүхдийн хүчирхийллийн бүхий л хэлбэрийг таслан зогсооход боловсрол, хүүхэд хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран ажиллах, хүүхдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлж, хамгаалах талаар иргэдийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, мөн эцэг, эх, эмээ, өвөө, ах, эгч, багш, сурган хүмүүжүүлэгчид гээд хүүхэдтэй харьцаж байгаа бүхий л хүмүүс тэднийг сонсож, зан төлөв, сэтгэл зүйн байдлыг нь ямагт анхаарч байх шаардлагатай байна.
Эх сурвалж: ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР
Сэтгэгдэл ( 8 )
Alchihaad tsonhoor shidsiin bishuu. Yatsan uls oron be erchuud be. Aluurchin hulgaich avilgach nart enerengui egel ard Ehner huuheded hargis iim ch huuli yos tur zasag baih gej.
Сайн байцгаана уу ноёнтоон\nБид хувь хүмүүсийн хооронд мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох зорилгоор зээл олгодог санхүүгийн бүтэц юм.\nХэрэв танд хувийн төсөл байгаа бол; Эсвэл санхүүжилт хэрэгтэй.\nХэрэв та сонирхож байвал бидэнтэй шууд холбоо барьж, зээлэхийг хүсч буй дүн, эргэн төлөлтийн хугацааг хэлж өгнө үү.\nБидэнтэй холбоо барина уу: matildalecoustre@gmail.com\nwhatsapp: 0033 7 52 89 40 37
Өмнө нь олон удаа гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг байсан гэж байгаам чинь хөөрхий хүүд үнэхээр тэвчихийн аргагүй л байсан болоод амиа хорлож байгаа шдээ. Балиар эрийн оронцогууд архи уухаараа эр бяраа үр хүүхэд эхнэртээ гаргадаг шд
2jil arai bagadsan shiitgel bn torsn hvvhdee amia horlohod hvrgej alchaad bhd ene shvvh yu we tr eej ni tseejnii mahaa baragdtal shanalj zowj bgashde hvvhed ger bvliin hvchirhiillin huuliig changadhaj vzmr ym
hun uhchihed bhad horihos yahav de. bidnii ued iim bsan odoonii huuhduud iim geh ni uruusgul oilgolt yum shig bna. odoonii huuhed het ih medeelel dund yu bodoj bgag tenger l medeh bh. tiimes dor burnee huuhdee anhaarch yu bodoj bgag ni medeh heregtei.
доорх тэнэгээ, чи л харин муу муухай юм хийж явдаг даа. Чамайг бодвол баар, буудал хэсч, мөрийтэй тоглож явдаггүй зөв хүмүүжсэн юм. Өвөө, эмээ, аав, ээж, багш нар минь загнаж үглэж байсны хүчинд муу хүмүүсээс дөлж, муухай юм хийж суралгүй өтөлж яваа хүн шүү!
Боль гэдэг баагий чи бас хүүхдээ ингэж тамладаг уу
хичээлдээ явахгүй, писи тоглоомонд донтсон хүүхдээ уурандаа л загнаа биз. яахаараа хорьдог юм