Энгийн загвар, хэрэглэгчдэд ойлгомжтой байдал зэргээрээ өөрийн гэсэн зах зээлтэй болсон Reddit нийгмийн портал хуудас шиг харилцааны порталыг Твиттер компани туршиж байна. Энэ нь тэмдэгтийн хязгаарлалтгүй, дүрс, дуу, зураг зэргийг богино хугацаанд хуваалцах боломжтой гэдгээрээ онцлогтой.
Харилцааны уг системийг 2020 оны гуравдугаар улирал гэхэд хэрэглээнд нэвтрүүлэхээр төлөвлөж байна. АНУ даяар зөвхөн “Цахиуртын хөндий”-д Твиттерийн судалгааны багийнхан дунд “Twttr” нэртэй туршилтын аппликейшн нэвтрүүлсэн байна.
Сэтгэгдэл ( 0 )