Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн даргад нэр дэвшүүлэх, сонгох асуудлыг өнөөдөр /2019.12.02/ хэлэлцэнэ. Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн гишүүдийн олонхын саналыг үндэслэн Үндсэн хуулийн Цэцийн даргад нэр дэвшүүлэх, сонгох гишүүдийн хуралдаан өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт товлогдсон ч зарим гишүүд хуралдаа ирээгүйгээс даргаа сонгох хурлыг хойшлуулсан юм.
Цэцийн нийт гишүүдийн хуралдаан өнөөдөр 11:00 цагаас хуралдаж, Үндсэн хуулийн цэцийн даргыг сонгоно.
УИХ, Засгийн газрын зүгээс Үндсэн хуулийн цэцийн даргад Н.Чинбатыг, Ерөнхийлөгчийн зүгээс Ш.Солонгыг дэмжиж байгаа гэх мэдээлэл байгаа юм.
Сэтгэгдэл ( 1 )
УИХ, ЗГ-ын томлисон хүн бөгс базсан учраас тэд дараагийн даргыг сонгоход оролцох ёсгүй. Учир нь тэд ёс суртахууны хариуцлага хүлээх ёстой. Одбаярыг сонгосон тийм УИХ, ЗГ өөрсдөө огцрох ёстой.