Түрүү бөхийг НАЙМАН САЯ төгрөгөөр шагнах БАРИЛДААН зарлагдлаа

З.Тэмлүүн | Zindaa.mn
2019 оны 12 сарын 02

Монголд Ардчилсан хувьсгал үүсэж хөгжсөний 30 жилийн зориулсан улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан арванхоёрдугаар сарын 7-нд "Монгол бөхийн өргөө"-нд болохоор товлогдлоо. 

Барилдааны шагналыг нэлээд өндөр зарлажээ. Түрүүлсэн бөхийг найман сая, үзүүрлэсэн бөхийг тав, их шөвөгт үлдсэн бөхийг хоёр сая төгрөгөөр тус бүр шагнахаар байллаа. 

Ардчилсан хувьсгалын ойн барилдаанд зодоглох бөхчүүдийг арванхоёрдугаар сарын 5, 6-нд бүртгэх юм байна. 

Нэмж мэдээлэхэд, Өмнөговь аймгийн Ардчилсан намаас арваннэгдүгээр сарын 30-нд Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойд зориулсан үндэсний бөхийн барилдааныг Өмнөговь аймгийн Даланзадгад хотод зохион байгуулж, түрүү бөхийг тав, үзүүрлэсэн бөхийг гурван сая төгрөгөөр шагнасан. Эл барилдаанд улсын харцага О.Хангай түрүүлж, улсын арслан Р.Пүрэвдагва үзүүрлэжээ. Шөвгийн дөрөвт харцага Х.Гантулга, Б.Амарзаяа нар үлджээ. 

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(202.179.25.148) 2019 оны 12 сарын 02

Jinhene bohiin barildaan bol yahvee! Odoo jujigchid bolson shuudee naad oohon bombognuud chine.Barildaan baihgui mongo harval unana,esvel unagana NOHOI GOLOG adil

0  |  0
Иргэн(202.70.34.130) 2019 оны 12 сарын 02

Монголчуудын ядруу байгааг одоо мэдэж байгаа мал уу? харин !

0  |  0
_ han saya tegreg ik(195.220.106.79) 2019 оны 12 сарын 02

8 han saya tegregiig ikhe geh yy?....zailuul!!!!yadarch dee!!!Mongolchyyd mini!!!

0  |  0
Top