Бага насны хүүхдүүд кино театрт хүүхэлдэйн кино үзэх нь жил ирэх тусам нэмэгдэж байгаа ажээ. Гэвч гадаад хэл дээрх киног хүүхдүүд ойлгохгүй байх нь элбэг. Иймээс эцэг, эхчүүд киног монгол дуу оруулалттай гаргах хүсэлтэй байдаг аж. Холливудын киног Монголд дуу оруулалттай гаргах боломжтой ч өндөр өртөгтэй байдаг гэнэ. Хэрэв хүүхэлдэйн кино монгол дуу оруулалт хийсэн тохиолдолд тасалбарын үнэ гурав дахин нэмэгдэнэ гэж кино театруудын зүгээс мэдээлж байна.
Эцэг, эхчүүдийн төлөөлөл “Үзвэрийн үеэр хүүхдүүд киногоо ойлгоогүйгээсээ болж ээж, ааваасаа асуух, дунд хэсгээс нь сонирхол нь буурдаг. Иймээс кино театрууд хүүхдэд зориулсан киног монгол дуу оруулалттай гаргах хүсэлтэй байна” гэдгийг хэлж байна.
Дэлгэрэнгүйг ТВ8 телевизийн "Толь" мэдээллийн хөтөлбөрөөс үзнэ үү!
ТВ8 телевиз
А.АЗЖАРГАЛ
Сэтгэгдэл ( 2 )
Orchuulgatai gargaval hamgiin Ikh orlogo chin esne sh dee ....
Orchuulgatai gargaval hamgiin Ikh orlogo chin esne sh dee ....