Хөгжлийн бэрхшээлтэй гээд гараа хумхилгүй хөдөлмөрч байхыг үлгэрлэдэг

2019 оны 12 сарын 03

НҮБ-аас 1981 оны арван-хоёрдугаар дугаар сарын 03-ны өдрийг анх “Олон улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өдөр” болгон зарласан бөгөөд дэлхий нийтээрээ жил бүрийн энэ өдөр уламжлал ёсоор тэмдэглэн өнгөрүүлж иржээ.

Монгол Улсад хөгжлийн бэрхшээлтэй 116 мянган иргэд байдаг бөгөөд тэдний  19-хэн  хувь нь хөдөлмөр эрхэлдэг гэсэн судалгаа бий. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөрийн зах зээл дэх тэгш эрхийг хангах, тэдний зохистой хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ээлтэй нийгмийг бүрдүүлэх зорилгоор төр засгаас шат дараалсан арга хэмжээ авч байгаа. Энэ жил хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн амьжиргааг тэтгэх тэтгэмжийг 134 мянгаас 174 мянган төгрөг болгож нэмсэн. Гэвч энэ мөнгөөр идэх, уух гэсэн анхдагч хэрэгцээнд ч хүрэхгүй. Тэдний 81 хувь нь гэртээ асаргаа тордлогоо шаардсан хүнд эмгэгтэй гэвэл өрөөсгөл ойлголт болох байх. Гагцхүү тэдэнд тохирсон хөдөлмөр эрхлэлтийг дэмжвэл тэд бүгдийг хийж чадна.

Үүний нэг жишээ бол Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны иргэн Ж.Наранцэцэг. Тэрбээр  өрхийн хүлэмжийн аж ахуй эрхэлдэг. Цэл залуухан 30 насандаа хань ижлээ алдаж, дөрвөн хүүхдээ тэврээд үлдсэн энэ эмэгтэй сонсголын бэрхшээлтэй ч сөхөрч няцалгүй, гар хөл минь эрүүл, оюун ухаан минь саруул байна гээд амьдралын төлөө ханцуй шамлан зүтгэсэн юм. Тариалангийн чиглэлээр 30 шахам жил ажиллахдаа Нийслэлийн тэргүүний тариаланч, Хүнсний шилдэг бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, Тэргүүний ногоочин өрх, болж,  2000 гаруй хүнийг сургаж, ажил амьдралын захтай залгуулжээ. Түүний эргэн тойронд ногоо тарьдаггүй айл ховор.  Хороо хорин, иргэний танхимд ногоогоо хэрхэн тарих вэ гэсэн сургалтыг  тогтмол явуулдаг аж.

Бэлхийн энгэрт, Рашааны архантай түүнийг сураад очвол мэдэхгүй, танихгүй хүн үгүй. Хөдөлмөрч зангаараа түмэндээ хүндлэгдсэн, олондоо үлгэрлэсэн эмэгтэй. Түүнд зүгээр суусан нэг ч өдөр байхгүй.  Юу хураана, түүнийхээ үр шимийг нь хүртэх тавилантай хорвоогийн өдрүүдэд сэтгэл хангалуун, магнай тэнэгэр амьдарч явна. Хүүхдүүдийнх нь хоёр нь төрийн байгууллагад, хоёр нь хувиараа ажилладаг. Бүгд л эрвийх дэрвийхээрээ ээждээ тусалж, хөл нь дөрөөнд, гар нь ганзаганд хүрчээ.  Тэрбээр цэцэн цэлмэг үгтэй, дулаан сайхан энерги цацруулсан хүн. “Газар тариаланг улирлын чанартай гэж би боддоггүй. Жилийн дөрвөн улиралд ажиллаж, өвөл нь үрсэлгээгээ бойжуулж, хавар нь тариалж, зун нь тордож, намар нь ургацаа хураадаг. Зүгээр суусан өдөр гэж надад байхгүй дээ” гээд инээмсэглэв.

Одоогоос 30 жилийн өмнө “Дэлхийн зөн” олон улсын байгууллагаас төсөл хэрэгжиж, тус хороонд өрх толгойлсон эмэгтэйчүүдийг хамруулж, үр, бордоо, ус, газар бүгдийг нь олгож, тариалан тарих сургалт явуулжээ. Тэр цагаас эхлэн газар тариалантай хүйн холбоотой болсон гэдэг. “Манай орон шиг дэлгэр уудам газар нутагтай улсад нэг ч хүн ядуу амьдрах эрхгүй. Үгүй ядлаа гэхэд алгын чинээ газар олоод тариалан эрхлээд амьдраад байж болох байхгүй юу” гээд ахиад л гуниг үргэтэл инээмсэглэв.

 

Би архи уудаг хүнд дургүй. Хорооныхоо нийгмийн ажилтанд хэлж байгаад амьдрах гэж хичээж байгаа, ухамсартай залуухан, олон хүүхэдтэй, хөгжлийн бэрхшээлтэй, өндөр настай айлуудад хийсэн бүтээгдэхүүнийхээ дээжийг өгдөг. Ахмадын баяраар хорооныхоо 20 гаруй ахмадад нэрийн бүтээгдэхүүнээ гардуулдаг.” гээд нэгийг бодох шиг харц нь бодлогошронгуй болов. Түүний амьдралын зарчим бол өөрөө ганцаараа сайхан амьдрахдаа гол нь биш олон хүнийг энэ зам руу хөтөлж, амьдрал ахуйд нь эерэг өөрчлөлт, тус нэмэр болж нөлөөлөхийг боддог. 

Тэднийх 380 мкв хашаатай, хашаандаа байшин, амбаар, нойл, нохойны үүр, машины граж юм, юм бий. Үлдсэн 150 мкв талбайд нь л долоон бэсрэг хүлэмж байгуулж, тэр алгын чинээ газраасаа орлого, зарлагаа хасаад жилдээ 10 сая төгрөгийн ашиг олдог аж. Ж.Наранцэцэг сүүлийн 10 жилд 10 гаруй мянган нэр төрлийн үрсэлгээ хийж зарсан ба 40 гаруй төрлийн нарийн ногооны үрсэлгээ зах зээлд нийлүүлдэг.  Хүнсний ногоогоо тариалахдаа химийн бордоо хэрэглэдэггүй. Бууцай хэрэглэдэг. Маш сайн сортын үрээр тариалбал ашиг өндөртэй байдаг. Чингэлтэй дүүргийн үйлдвэр үйлчилгээний хэлтэс, Барилгачдын талбай дээрх үзэсгэлэн худалдаа болон  Намрын ногоон өдрүүдэд Сүхбаатар, Ялалтын талбайд дээр үрсэлгээгээ зарсаар  байнгын үйлчлүүлэгчтэй болжээ.

Монголчууд мах гурилаас өөр юм мэддэггүй байсан цаг улирч манжин, лууван, байцаа, төмс хэрэглэж заншсан. Сүүлийн үед бууцай, юуцай, навчит ногоо, цэцэгт байцаа, чинжүү зэрэг нарийн ногоо түлхүү хэрэглэдэг болж байна.  Энэ нь эрүүл мэндэд тустай гэдгийг ч мэдрээд эхэлжээ. Хамгийн удаан хадгалагддаг ногоо болох хулуугаар тэр төрөл бүрийн бүтээгдэхүүн хийдэг.  40 гаруй нэр төрлийн нөөшилсөн бүтээгдэхүүн бэлтгэж зах зээлд нийлүүлдэг бөгөөд түүний  нэрийн бүтээгдэхүүнд хулууны компотоос эхлээд даршилсан алаг салат, өргөст хэмх , хүрэн манжин, улаан лооль, хулуу, луувангийн чанамал гээд арааны шүлс асгарам амттан олон. Наранцэцэг эгч жоготой нүдээ төв болгоод эгч нь “Газар шим” ХХК-ийн  жороор, тогооч нарт зориулсан гарын авлага ашиглаж олон төрлийн бүтээгдэхүүн бэлтгэж сурсан. Би архи уудаг хүнд дургүй. Хорооныхоо нийгмийн ажилтанд хэлж байгаад амьдрах гэж хичээж байгаа, ухамсартай залуухан, олон хүүхэдтэй, хөгжлийн бэрхшээлтэй, өндөр настай айлуудад хийсэн бүтээгдэхүүнийхээ дээжийг өгдөг. Ахмадын баяраар хорооныхоо 20 гаруй ахмадад нэрийн бүтээгдэхүүнээ гардуулдаг.” гээд нэгийг бодох шиг харц нь бодлогошронгуй болов. Түүний амьдралын зарчим бол өөрөө ганцаараа сайхан амьдрахдаа гол нь биш олон хүнийг энэ зам руу хөтөлж, амьдрал ахуйд нь эерэг өөрчлөлт, тус нэмэр болж нөлөөлөхийг боддог.  Газар тариалан эрхэлж байгаа хүн Наранцэцэг эгчээс үрсэлгээ авч, зөвлөгөө авч болно шүү, нэг ч төгрөг та бүхнээс авахгүй гэсэн.

Улсаас аж ахуй эрхлэгчдийг дэмжиж, бүх дүүрэгт контейнер байрлуулж өгчээ. Тэндээ тавдугаар сарын эхээс аравдугаар сарын дунд хүртэл зогсож, таван жил дараалан ногоогоо борлуулсан. Хүйтэн үед дулаахан газар зогсъё гэхээр түрээс төлөх шаардлага гардаг болохоор хэцүү байдгаа ч тэр хэлээд амжив.  Хөгжлийн бэрхшээлтэй гээд гараа хумхиж хойш суух дургүй, хөдөлмөрч байхыг үлгэрлэдэг энэ эмэгтэй  “Бид өөрсдөө л хичээгээд, дүрэмж журмын дагуу ажиллавал төр засгаас дэмждэг шүү дээ. Тэр тусмаа манай Сүхбаатар дүүргийн Хөдөлмөр халамжийн хэлтэс бидний төлөө олон зүйл хийсэн. Иргэд маань өөрсдөө тун хойрго ханддаг. Би л хөл, гаргүй, нүд, чихгүй гээд зовлон тоочоод бэлэн хоол ам руугаа хийлгэх гээд суугаад байж болохгүй.  Дүүрэг, хорооноос сургалт явууллаа гэхэд тав, зургаахан хүн л ирдэг.” хэмээн учирлаж байв.

Сонсголын бэрхшээлтэй хүмүүсийг хөдөлмөрийн чадвараа 90 хувь алдсан гээд тогтоочихдог. Төрөөс энэ мэтчилэн хөдөлмөр эрхлэх боломжтой хүмүүст “хөгжлийн бэрхшээлтэй” гэсэн нэр зүүлгээд халамжийн бодлогоор тэжээх сэтгэлгээ суулгачихсан нь ч нууц биш. Зайлшгүй хөдөлмөрийн чадвараа 100 хувь алдсан бол хэцүү л дээ. Өвчин зовлон гэдэг хэлж ирдэггүй. Нийгэмд тэргэнцэртэй иргэнд гарах, орох замаас эхлээд хүндрэлтэй зүйл бий л дээ. Алхам алхмаар өөрчлөгдөж, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст ажиллаж, амьдрахад ээлтэй орчин бий болно гэдэгт тэд итгэж байна.

“Өнөөгийн нийгэмд залуус маань бэлэнчлэх сэтгэлгээтэй болох гээд байна уу даа. Эцэг эх чинь эрхтэн бүтэн, эрүүл саруул төрүүлээд, эрдэм ном сургаад өглөө. Сайн явах уу, муу явах уу гэдэг зөвхөн өөрөөс чинь л шалтгаална. Өөрөө сайн явж байж, хүнд тусалж, эргэн тойрныхондоо нөлөөлж чадна. Тэгэхээр нэг хүн сайн явахад нийгэм тэр чигээрээ л сайн сайхан болно гэсэн үг. Нийгэм маань сайн сайхан байвал улс орон минь өөдөлж дэвшинэ. Тиймээс залуус минь хичээх, хөдөлмөрлөх хэрэгтэй. Би нэг үгийг хэлэх дуртай “Хүн юу тарина, түүнийгээ л хураадаг” гэж түүний хэлснийг залуустаа уламжилъя.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Tur zasagt(202.9.43.76) 2019 оны 12 сарын 03

Hugjliin berhsheeltwi uvn geheer zaabal tsalin bagatai muu ajil hiih estoi buruu oilgold turiin ajilchid bas tvvnii udirdlag nariin ergvv tolgoind bat shingesen baidag yumaa tegeheer ene ergvv malnuudiinhaa uchriig olchuul edgeer hvmvvs ni saihan ajil saihan amiidrah bolomj bna turiin udirdah ajil hiideg hvnii nuutsiin alban haagchid ajil hiih bolomj olgohgvi bgaad hamag uchir ni bna

0  |  0
Хулан(202.126.89.217) 2019 оны 12 сарын 03

Улам их амжилт хүсьё

0  |  0
Top