"Rokit Bay" Өвөр Монголд тоглолтоо хүргэлээ

Автор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 03

"Онц дүммд” цуврал, “Авьяаслаг монголчууд” шоуны шүүгч, реппер "Rokit bay" Өвөр Монголын залууст өөрийн тоглолтоо толилуулжээ.

Тэрбээр сүүлийн үед дуу дуулах гэхээсээ илүүтэй кино уран бүтээлд түлхүү оролцох болсонд фэнүүд нь сэтгэл дундуур байгаагаа цахим орчинд илэрхийлсэн хэвээр. Учир нь “Пуужин Баяраа” анхны бие даасан цомгоо гаргаснаас хойш 2011 онд бие даасан тоглолтоо хийсэн ба түүнээс хойш нэг ч удаа дахин тоглолт зарлаагүй. 

Олны анхаарлыг үргэлж татдаг тэрбээр сайн аав байхыг эрмэлздэг гэж нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа хэлж байсан удаатай. Тэр нь ч биеллээ олж, амьдралын ханиараа дуучин бүсгүйг сонгож, хүү охин хоёртой болсноор аз жаргалын замдаа хөтлөлцөн яваа билээ. 
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top