Реппэр Wolfizm: Хип хоп гэхээр муу үлгэр дуурайл үзүүлж байна гэж хүмүүс боддог

Ж.Сондор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 04

Монголын хип хоп хөгжмийн залуу үеийн төлөөлөл болсон залуус хамтран “Урлаг Монголд хөгжихийн төлөө” тоглолтоо энэ сарын зургааны өдөр “Hawai Complex”-д зохион байгуулах гэж байна. Тоглолтод реппэр Wolfizm, Pacrap, Don Dior, 168, Loce, 113 оролцох бөгөөд урилгаар реппэр Mrs.M, Limit King, Maberrant, Roockie, Og MOB, Snea01 зэрэг уран бүтээлчид оролцох аж. Залуус цаашдаа ч мөн хамтран “Урлаг Монголд хөгжихийн төлөө” хэмээх хөдөлгөөнөө үргэлжлүүлж, орчин цагийн репперүүдийг ойлгох, хүлээн зөвшөөрөх, шинэ үеийн урлагийг Монголд хөгжүүлж, цаашид дэлхийд гарах зорилго тавин ажиллах гэнэ. Ингээд тоглолтын тухай зарим зүйлсийг реппэр Wolfizm, Pacrap нараас тодрууллаа.

-Тоглолтынхоо тухай уншигчдад мэдээлэл өгөхгүй юу?

-Реппэр Wolfizm: Би хип хоп артист. Бид бүгд үеийн найзууд. Тавуулаа нийлээд тоглолт хийх гэж байна. Зөвхөн ганц удаагийн тоглолтоор дуусахгүй. Цаашдаа хөдөлгөөн гэдэг утгаараа явах болно. Урлаг Монголд хөгжихийн төлөө гэдэг уриаг яагаад ашиглах болсон бэ гэхээр залуусын эрин зуунд бид нэгдэх ёстой. Дээрээс нь бид өөрсдөө хамтраад уран бүтээл хийж чадаж буйгаа харуулах, хүүхэд багачуудад зөв үлгэр дуурайл үзүүлэх, урлагийг хөгжүүлж дэлхийгээс хоцролгүй алхах боломжтой гэдгийг харуулахыг зорьж байна. Бидний хойноос дараагийн үеийн дүү нар маань илүү боловсронгуй, нээлттэй болох байх. Энэ үүднээс энэхүү  үйл ажиллагааг хийж байгаа. Тоглолт маань ганцхан удаа зохион байгуулагдах болно. Ерөнхийдөө ашгийн бус гэж хэлж болно. Өдрийн 16 цагаас оройн 22 цаг хүртэл нийтдээ зургаан цаг үргэлжилнэ. Сурталчилгааны ажлууд маань явагдаад дуусаж байна. Энэ тоглолтод маань дуучдаас гадна Монголд шинэ урсгал бий болоход хүч нэмж, туслалцаа үзүүлсэн Dj Og зэрэг шилдэг Dj нар ирнэ. Биднийг ийн дэмжиж цааш алхах урам, дэм болж байгаа хүмүүст баярлаж байгаагаа хэлмээр байна.

 

 

-Урлаг Монголд хөгжихийн төлөө хөдөлгөөн залууст юуг уриалж байгаа вэ?   

-Реппэр Pacrap: Бидний энэхүү нэгдэл нь хүмүүсийг салбар салбартаа эвтэй байхыг уриалж үе тэнгийн залуусаараа нэгдэж байгаагаа харуулж байгаа хэрэг. Бүх зүйл дээр бид эв нэгдэлтэй байж л Монгол улсаа авч явна. Урлаг өөрөө ард түмний сэтгэл зүйд нөлөөлнө. Ингэснээрээ улс орны хөгжилд нөлөөлнө байх гэж миний хувьд бодож байгаа учраас өөрийнхөө хүмүүстэй хамтраад энэхүү тоглолтыг зохион байгуулж байгаа. Ганц тоглолтоор зогсохгүй. Цаашдаа энэ уриан доор олон зүйл хийж нийгэмд нөлөөлөх болно.

-Реппэр Wolfizm:  Энэ хөдөлгөөнийг бид гэнэт шийдээд хийгээгүй. Ерөнхийдөө хоёр жил орчим болж байна. Энэ хугацаанд бид бүх ажлуудаа төлөвлөж, залуучуудаараа нийлж үзэл бодлоо хуваалцаж, бие биенийгээ таних цаг гаргасан. 168 гээд артист маань нийгэмд цочроо гэж хэлж болохуйц зүйл өгч байгаа. Компрари урлагийг монголд хөгжүүлж болно гэдэг тал дээр давамгайлж ажиллаж байна. Ер нь хип хоп гэхээрээ муу үлгэр дуурайл үзүүлдэг гэж Монголын нийгэмд илүүтэй дүгнэдэг. Бид бүхэн бол үүнийг яагаад урлаг талаар нь харуулж болохгүй гэж гэдэг үүднээс нэгдсэн. Бид бүгд өөр өөрсдийн гэсэн давуу талтай артистууд байгаа. Цаашлаад хувцас дизайн, энтертайнмент тал руу ч мөн явах болно.

- Хүүхэд багачууд олноор сонсдог учир аюулгүй байдал тал дээрээ хэр анхаарч байгаа вэ?

-Реппэр Wolfizm: Нэг өдрийг сонсогч нартайгаа өнгөрүүлж, тэдний аав, ээж, асран хамгаалагчдад зөв мессеж өгөхийг л зорьж байна. Тасалбар ticket.mn-ээр худалдаалагдаж байгаа. “Hawai” спорт центр маань  эвэнт холл болоод хамгийн анхны үйл ажиллагаагаа бидний тоглолтоор эхлүүлж байна. Байршлын хувьд ТЭЦ-4 станц руу явах замд, ертөнцийн зүгээр урагш нэг км яваад байгаа. Үзэгчдээ бүгдийг нь тодорхой хэдэн цэгээс автобусаар зөөгөөд буцаан хүргэж өгөхөөр төлөвлөөд байна. Дуугаралт, хөгжим, тайз засал, уран бүтээл, хамгаалалт гээд бүгдийг өндөр төвшинд зохион байгуулж байгаа. Ямар ч байсан залуусын давлагааг хийхээр зориглоод байна.

-Уран бүтээлчид соён гэгээрүүлэх үүрэгтэй байдаг. Үүнийгээ хэр биелүүлж байна гэж боддог вэ?

- Реппэр Wolfizm: Pacrap гээд залуу маань хамгийн сүүлд “Рашаантын 18”, “Give me justice” зэрэг дуу гаргаж үнэн байдал хаана байгаа вэ гэдгийг сануулсан. Яг үнэндээ бид сэтгүүлчидтэй ижилхэн л ажил хийж байгаа. Манай залуус хийж байгаа дууныхаа үг болгоноороо хүмүүсээс асуулт асууж байна. Нас барсан хүмүүсийн хэрэг яагаад одоо болтол тодорхой болохгүй байгаа юм бэ, харж байгаа мөртлөө яагаад хэн ч, юу ч хэлэхгүй байгаа юм бэ, авилгал аваад байгаа хүмүүсийн тухай гээд залуус бид бүгдийг харж байна. Үүнийг бид асууж байгаа. Үүргээ сайн биелүүлж байгаа гэж бодож байна.

- Реппэр Pacrap: Бид хамгийн гол нь залуучууд руугаа чиглэсэн дуунууд түлхүү хийж байгаа. Яагаад гэвэл улс орны хөгжилд хамгийн гол нь залуучууд чухал байдаг. Бид нар л ирээдүй. Бид үе тэнгийнхэндээ, дүү нартаа урам зориг өгөхийн тулд дуу хийж байгаа. Хамгийн гол нь урам зориг. Хүмүүс амархан шантрах гээд байдаг. Тэгэхээр шантрахгүйгээр хийе, хичээе гэдэг урам зоригийг өгөх гэж хичээж байна. Энэ нь ч амжилттай нөлөөлж байна. Над руу маш олон хүмүүс холбогдож дуунаас чинь урам зориг авч, өдөр бүр сонсож байгаа гэдгээ илэрхийлсэн. Үүнд маш их баяртай байгаа. Цаашдаа ч бас урам зориг өгсөн дуу хийсээр байх болно.

 

 

- Та бүхний хувьд хэдээс хэдэн насны залуус байгаа вэ. Нэг хүн ойролцоогоор хэдэн дуу дуулах вэ?  

- Реппэр Wolfizm: Ер нь цагийн хуваарийн дагуу явж байгаа. Би гучин минут дуулна. Зарим артистууд маань 45 минут дуулах жишээний. Дундуур нь бас хамтдаа гарах маягаар тоглолт үргэлжлэх байгаа. Насны хувьд бид 22-25 насны залуус. Бид урлагийн бүх тал дээр хамтарч ажиллаж байна. Цомог, кино, хувцас дизайн гээд л олон зүйлс бий. Хэдийгээр хип хоп гэсэн нэр доор байгаа ч бүгд салаалаад өөр өөр урсгалаар дуулдаг.

-Тасалбарын хувьд ямар үнэтэй байгаа вэ?

-Реппэр Wolfizm: Тасалбар 1000 хувь хэвлэгдсэн байгаа. Үнийн хувьд 30.000 төгрөгөөр худалдаалагдаж байна. Өчигдрийн байдлаар тал нь дууссан байсан. Өнөөдрийн хувьд бид тасалбараа тавин хувь хямдруулсан байгаа. Учир нь сурагчид маань тасалбар худалдан авах боломж бага байгаа учраас хөнгөлөлт үзүүлэхийг хүссэн. Үүн дээр үндэслээд өдрийн 12 цагаас оройн 18 цаг хүртэл “Black Ocean” кофе шопод тасалбараа хямдралтай үнээр худалдаалж байна.

- Баярлалаа, тоглолтод тань амжилт хүсье.

-Баярлалаа 

 

 

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Y(69.253.43.151) 2022 оны 02 сарын 09

Yaik aimshigiin kinonii baagii nar shig khiimel tsarailaad eruul bish baagii nar bna

0  |  3
Зочин(64.119.18.81) 2022 оны 02 сарын 09

Нэр , төрх байдал ,хэл яриа гээд нэг л бишээ...Энэ бол урлаг биш чамирхал .Олон багачууд залуус уруу татагдаж ” эвдрэнэ ”

0  |  3
Зочин(202.126.88.32) 2022 оны 02 сарын 09

Хар тамхичид л бна

0  |  3
Zochin(202.179.25.13) 2019 оны 12 сарын 04

Gadnii humuusiig duuraigaad baival MOngol dotroo l ugelsen heden ovoo bolno.Gadagsh gariy gevel HU- iin ah nar shigee Mongolooroo baival jinhene od bolno doo duu nar mine

1  |  0
зочин(103.26.193.69) 2019 оны 12 сарын 04

Дүү нар сайн байна гэвч нүүрэн дээрээ бүү эрээч, харц эвгүй унтаа байна, эрүүл үү гэх мэт анхаарах асуудал байна уран бүтээлд нь амжилт хүсэе.

0  |  0
Top