"Мөрөөдлийн мөнгөн аялгуу" наадмын техникийн зөвлөгөөн маргааш болно

Ж.Сондор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 04

 

ТВ8 телевизээс зохион байгуулж буй "Мөрөөдлийн мөнгөн аялгуу" хүүхдийн өвлийн урлагийн их наадмын бүртгэл  ТВ-8 телевизийн байранд үргэлжилж байна. 

Наадмын эхний шат арваннхоёрдугаар сарын долоонд болох бөгөөд техникийн зөвлөгөөний хурал маргааш 11 цагаас Нийслэлийн 50-р сургууль дээр болно. Одоогоор тус наадамд оролцох хүсэлтээ Дундговь, Говь-Алтай, Сэлэнгэ, Говьсүмбэр, Төв аймаг, Дорноговь, Хэнтий, Ховд, Завхан, Хөвсгөл, Өмнөговь, Дорнод, Өвөрхангай  зэрэг аймгуудаас ирүүлээд байна. 

Шинэ жилийн сэдэвт дуу, бүжгийн өвлийн их наадмын бүртгэл өдөр бүр явагдаж байгаа бөгөөд оролцох хүсэлтэй 9-15 насны авьяаслаг багачууд та бүхнийг урьж байна. 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top